Монгол улсын парламент - боть 2

210 МОНГОД УЛСЫН ПАРЛАМЕНТ-П дүгнэж байна” хэмээн хэлсэн Жосэф Стиглэцийн үгийг хууль тогтоогчид, бодлого тодорхойлогчид санаж явахад илүүдэхгүй. Найм. Төрөөс иргэд, нийгэмд үзүүлэх үйлчилгээний чанар, үр өгөөжийг нэмэгдүүлэх, төрийн албыг чадварлаг, хөнгөн шуурхай болгох нь ирэх оны төсвийн нэг гол зорилт байх ёстой. Төсвийн удирдлагын шинэчлэлийн мөн чанар нь зардлын өсөлтийг өөгшүүлсэн хуучин хэлбэрийг халж, иргэд нийгэмд үзүүлэх төрийн ажил, үйлчилгээг эцсийн үр дүнтэй нь холбож санхүүжүүлэх шикэ зарчим, хариуцлагын тогтолцоонд шилжихэд оршино. Бүх шатны шүүх, прокурорын байгууллагын хэвийн ажиллах нөхцлийг хангаж, хараат бус байдлыг нь бэхжүүлэх хуулийн заалтыг хэрэгжүүлэх ёстойг өмнө удаа дараа хэлж сануулж байсан билээ. Улсын прокурорын газрын дэргэдшинээр байгуулагдсан Мөрдөн байцаах алба, Эрүүгийн хэргийн архивт зайлшгүй шаардлагатай байгаа техник, тоног төхөөрөмж авахаар хөрөнгө оруулалтын төлөвлөгөөндөө тусгасан анхны саналыг хэвээр баталж өгөх, шүүхийн хөрөнгө оруулалтад зайлшгүй шаардлагатай хөрөнгийг төсөвт тусган шийдэж өгөхийг эрхэм гишүүдээс хүсч байна. Ес. Цалин, тэтгэврийг нэмэгдүүлэх, татварыг бууруулах том амлалт сонгуулийн болон Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусч, олны тархинд үргэлж хадаатай байгаа нэн чухал асуудал мөн. Цалин, тэтгэвэр, тэтгэмжийг бүрэн эрхийнхээ хугацаанд нэмэгдүүлсэн хувь хэмжээ, тооцоо судалгааг нарийн нягт гарган дутууг гүйцээх хөрөнгийг. эх үүсвэрийг төсөвт тооцон баталж өгөх нь олон түмний хүсэн хүлээж байгаа тов тодорхой зүйл. Цалин, тэтгэвэр дийлэнх хүмүүсийн амьжиргааг тодорхойлогч эх үүсвэр учраас хэдийг авдаг байснаа хэдзэр нэмэгдсэнийг хэтэрхий сайн мэдэх болохоор уг асуудалд туйлын нухацтай хандах нь улс төрийн болоод нийгмийн асар их үр дагавартай болохыг эрхэм гишүүд бодож тунгааж, тооцож суугаа гэдэгт итгэлтэй байна. Цалин, тэтгэврийг амлалтын хэмжээнд хүргэж нэмэх тооцоо хийхдээ ОУВС-тай бодлогын түвшинд тохирч зохицуулж буй шалгуур үзүүлэлттэй нийцүүлэх нь зайлшгүй!' бодолцох учиртай. Үүний зэрэгцээ үнэ өсөх, ялангуяа өргөн хэрэгл ээний бараа үйлчилгээний үнэ өртгийн өсөлтийг хязгаарлах, тогтвортой байлгах эдийн засгийн зохистой арга хэмжээг авч хэрэгжүүлэх шаардлагатай байгааг эл ялдамд сануулж хэлье. Төрөөс баримтлах мөнгөний бодлогын талаар хэдэн үг хэлье. Сүүлийн жилүүдэд мөнгөний нийлүүлэлтийн жилийн өсөлт өмнөх онуудынхаасаа харьцангуй багассан нь инфляци буурахад эергээр нөлөөлж байна. Тэр дундаа инфляцийн өсөлтөд хамгийн их нөлөөлдөг гүйлгээнд байгаа бэлэн мөнгөний өсөлт багассан, иргэдийн төгрөгийн болон валютын хугацаат хадгаламж өссөн, мөнгөний нийлүүлэлт өссөн ч инфляцийг хөөрөгдөх бус үйлдвэрлэлийн өсөлтийг нэмэгдүүлэх чиглэлээр бүтэц нь өөрчлөгдөж буй зэрэг нааштай хандлагууд бий боллоо. Арилжааны банкуудын зээлийн хүү харьцангуйгаар буурч, банкны системийн дотоод активын өсөлт нь үндсэндээ хувийн секторт олгосон

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw