Монгол улсын парламент - боть 2

МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-П 209 Орон нутгийн төсвийн бүрдүүлэлтэд шинээр хандаж, нутгийн удирдлагын хариуцлага, санаачилгыг дээшлүүлж, чөлөөтэй ажиллах боломжийг боомилон, эрх мэдлийг нь хязгаарласан хүнд суртлын хийгээд зах зээлийн бус гох дэгээнүүдийг үтэр түргэн зайлуулж тэдний сэтгэж, бүтээж ажиллах орон зайг нь тэлж өгөх хэрэгтэй. Зургаа.Төсөв, үндсэн чиглэл, мөнгөний бодлого ажилгүйдэл, ядуурлыг бууруулахад бүхэлдээ чиглэгдэх ёстой. Дээр дурдсан шинэчлэл, бүтээн байгуулалт, хөдөөгийн бодлогын зорилго ч эцсийн дүндээ ажилгүйдэл, ядуурлыг дорвитой бууруулах, иргэдийн амьдралын түвшин, чанарыг дээшлүүлэхэд оршино. Тэгэхдээ эдийн засаг, хөрөнгө оруулалтын өсөлт нь аяндаа ажилгүйдэл, ядуурлыг багасчихна гэж хүлээн суух аргагүй, төрөөс боддоготойгоор үйл явцыг удирдан, үр дүнг үзэх учиртай. Сүүлийн жилүүдэд ядуу зүдүү амьдралтай айл өрх, хүн амд төрөөс болон гадаад дотоодын байгууллагуудаас олгох санхүүгийн дэмжлэг бас ч гэж чамгүй нэмэгджээ. Гэтэл ажилгүйдэл, ядуурлын түвшин төдийлөн буурахгүй байна гэсэн судалгаа гарч байна. Бодит байдалд ч ийм л байгаа. Тэгэхээр ажилгүйдэл, ядуурлыг бууруулах арга зам нь зөвхөн төсвөөс мөнгө хуваарилан олгох хэмжээг нэмэгдүүлж бэлэнчлэх сэтгэлгээнд хүмүүсийг дасган барьж байх бус, харин төсвийн санхүүжилт нь хөдөлмөр эрхлэх сонирхлыг хөхиүлэн урамшуулдаг, ажлын байр нэмэгдүүлдэг, хөдөлмөрийн зах зээлд эрэлттэй мэргэжил олгоход нь туслах хөрөнгө оруулалтын агуулгаар хуваарилагдвал зохилтой. Энэ талаар би өмнө нь удаа дараа ярьж хэлж байснаа давтак хэлэхгүй өнгөрч боломгүй санагдлаа Ядуурлыг бууруулах талаар далайцтай арга хэмжээ авах нь нийгмийн захиалга, хүлээлт болсныг би зориуд анхааруулж байна. Долоо. Өрийн удирдлагын талаар нааштай зүйл санаж сэдэн хийж байгаа ч гадаад зээлийн өрийн дарамт нь үндэсний аюулгүй байдлын талаас авч үзвэл болгоомжилбол зохих хэмжээнд хүрээд байна. 1995 онд дотоодын нийт бүтээгдэхүүний 40 хувьтай тэнцэж байсан гадаад өр 2002 оны байдлаар 80 гаруй хувийг эзлэх болов. Салбар, байгууллагын явцуу ашиг сонирхол, гаднын шахалтад орж үр ашиггүй зээл шимтэн авдаг буруу зуршлыг таслан зогсоох хилийн зурваст бид тулж ирсэн. Олон улсын банк, санхүүгийн байгууллага, хандивлагчдаас зээл тусламж авахдаа ч гэсэн алс хэтийн хараатай байж, улс орныхоо ирээдүйн эрх ашиг, аюулгүй байдлыг юун түрүүнд бодолцож, зардал-үр өгөөжийн шинжилгээг дахин дахин сайтар хийж, тооцоолсны үндсэн дээр чухам л “долоо хэмжиж нэг огтол” гэдэг зарчмаар ухаалаг шийд гаргаж байхыг анхааруулъя. Нэгэнт бий болсон гадаад өрийг хөнгөлөх чөлөөлүүлэх олон хувилбарт санал санаачилга гарган ажиллаж, өр барагдуулах талаар олон улсын хэмжээнд тогтсон жишиг, аргачлал, бусдын туршлагыг судлан хэрэглэж аль болох улсынхаа эдийн засагт дарамт, хүндрэл багатайгаар шийдвэрлүүл эхийн төлөө хичээнгүйлэн ажиллах нь үндэсний эрх ашгийн асуудал боллоо. “Гадаад тусламж нь үндэсний хуримтлалыгхавчин хяхдаг гэж олоихи эдийн засагчид

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw