Монгол улсын парламент - боть 2

208 МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-П Олон жилийн туршид үйл ажиллагааны буюу тухайн байгууллагын хийх ажлын төлөвлөгөө, зарцуулах төсвийн төлөвлөлт хоёр хоорондоо уялдаагүй салангид явж ирсэн гажуудлыг өөрчилж, юуг хэрхэн хийж, ямар үр дүнд, хэдий хэмжээний зардлаар хүрэх гэж байгаа нь уялдсан төсөв батлагдах учиртай. Тэгэхдээ зөвхөн дээрээ төдийгүй доод шатанд орон нутаг, байгууллагын түвшинд шинэчлэлийг гүнзгийрүүлж, төсвийн санхүүжилтийг үйл ажиллагааны үр дүнтэй ньхолбох аргахэмжээнддорвитой ахиц гаргахаар бодож төлөвлөн хэрэгжүүлбэл зохино. Төсвийг зөвхөн хэлбэр, зохион байгуулалт талаас нь төдийгүй агуулга, бүтцийн хувьд шинэчлэх шаардлагатай боллоо. Ирэх жилээс төсвийн алдагдлыг үлэмж бууруулах, цаашдаа арилгахаар тооцож ажиллах нь эдийн засгийн амин чухал зорилтуудын нэг мөн. Манай улсын төсвийн зарлага дотоодын нийт бүтээгдэхүүний 40 хувьтай тэнцэж байгаа нь эдийн засагт төрийн оролцоо их байгааг нотлох тоон үзүүлэлт юм. Ийм байдлаар он жилүүдийг үдэж, удаан аргацаах аргагүй. Цаашид төсвийн зарлагыг дорвитой бууруулах бүтцийн өөрчлөлтийг бодитой хийх, ялангуяа нийгмийн салбарын хувьчлал, шинэчлэл өөрчлөн байгуулалтыг ухаалаг, зохистой хийх шаардлагатай. Энд алгуурал, хүлээлт, болгоомжлол байх учиргүй. Мөн төсөвт байгууллагын бүтцийн өөрчлөлтийг хийхдээ механикаар, дутуу дулимаг судалгаанд үндэслэн дээрээс шахах арга замаар хэрэгжүүлэхээс аль болох зайлсхиймээр. Бүтцийн өөрчлөлт хийхийн өмнө байгууллагын үндсэн ба үндсзн бус уүрэг, функцийг зааглан тогтоож, эн тэргүүнд үндсэн бус үйл ажиллагааг нь бүтцийн өөрчлөлтөд хамруулах арга хэмжээ авах нь нийгэмд бухимдал, Засгийн газарт хүндрэл хамгийн багаар учрах зөв, зүйтэй өөрчлөлт болох юм. Төсвийн орлого бүрдүүлэх арга, хэлбэрийг ч шинэчлэх хэрэгтэй. Орлогоос авдаг татварын хэлбэр, шатлалыг дээр дурдсанаар шинэчлэхийн хамт хэрэглээнд ногдуулдаг татварын хэлбэрийг боловсронгуй болгох дорвитой арга хэмжээ авах нь зүйтэй. Тав.Төсөв, үндсэн чиглэлийн зорилтуудыг хөдөөд хандуулж, орон нутаг ихэнх асуудлаа өөрөө бие даан шийдэх бололцоог хангах, хөдөө орон нутгийн хөгжлийг дэмжих бодлого шууд тусгагдаасай гэж хүсч байна. Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалын хүрээнд хөдөө орон нутагт үйлдвэрлэл, үйлчилгээ, худалдааг өргөтгөж, татварын орлогоо нэмэгдүүлэхийг зүйл бүрээр дэмжих хэрэгтэй. Өөрсдөө ажиллаж, өөрсдөө бүтээж.өөрсдөө бодож сэтгэж ажиллаж амьдрах эрмэпзлийг хөхиүл эн урамшуулж тэтгэсэн эдийн засгийн бодлого хөдөө орон нутагт үйлчлэхээр бодож баримт бичгүүдээ хэлэлцүүлгийн явцад нэмж тордон сайжруулахыг санал болгож байна. Зам, цахилгаан эрчим хүч зэрэг хөрөнгө хүч ихээр шаардах бүтээн байгуулалтыг төрийн оролцоотой, үе шаттай шийдэх нь тодорхой. Харин үйлдвэрлэл, үйлчилгээг сэргээж, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх талаар орон нутгийн захиргаа, иргэд, ажил хэрэгч хүмүүс үр бүтээлтэй хамтран ажиллах нөхцлийг бүрдүүлж өгөх хэрэгтэй.

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw