МОНГОЛУЛСЫН ПАРЛАМЕНТ-П 207 Төр татвартаа 10 тэрбум төгрөг авч байснаа 300400 сая болгохын тулд уг банкны хувьчлалыг хэл ам татлуулан байж хийсэн гэж үү? Хэрэв ийм байдал цаашид жил жилээр үргэлжилбэл хувьчлалын үр ашиг хаа байна гэсэн асуулт тавигдах нь зайлшгүй. Их хувьчлалын зорилго нь зөвхөн нэг удаа худалдсаны орлого олоход биш, харин хувьчлагдсаны дараа тухайн аж ахуйн нэгж, технологийн хувьд шинэчлэгдэж, санхүү, эдийн засгийн талаар бэхжиж, төсөвт оруулах орлого нь нэмэгдэхэд оршино гэж үздэг, тийм ч байх ёстой. Иймд УИХ шинэчлэлийн үйл явцыг хурдасгахад төдийгүй үр дүнтэй удирдахад бодлого тодорхойлох хийгээд хяналтын бүрэн эрхээ ханатал эдэлж ажиллаасай гэж хүснэ. Гурав. Ирэх жилийн төсөв, үндсэн чиглэл бүтээн байгуулалтын баримт бичгүүд байх ёстой. Үүнийг дэмжиж тэтгэсэн мөнгөний бодлого үйлчлэх учиртай. Мянганы зам, эрчим хүчний нэгдсэн сүлжээ байгуулах, усан цахилгаан станц барих, өндөр хүчдэлийн шугам татах, эмнэлэг, сургууль, орон сууц шинээр барих, засварлах гээд олон том ажлыг хийж хэрэгжүүлэхээр төлөвлөсөн, эхлүүлсэн. Одоо гагцхүү эдгээр бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэн, төлөвлөсөн хугацаанд чанартай хийж гүйцэтгэх, тасралтгүй санхүүжүүлэх шаардлагатай. Түүнчлэн мал аж ахуй, газар тариаланг эрчимжүүлэх, хоршоо, фермерийн аж ахуй байгуулах, үндэсний боловсруулах үйлдвэрийг сэргээх, уул уурхайн аж үйлдвэрийн үр ашгийг дээшлүүлж, эцсийн боловсруулалт хийх техник, технологийн шинэчлэлийг эхлүүлэх зэрэг зорилтуудыг хэрэгжүүлэхийн тулд дотоод, гадаадын хөрөнгө оруулалтыг татах таатай нөхцлийг бүрдүүлэх бодлогын алхмууд эдгээр баримт бичигт сууж тусгагдан батлагдах шаардлагатай. Хөрөнгө оруулалтыг ялангуяа гааль, татварын бодлогоор дэмжих талаар дорвитой өөрчлөлт хийх нь зүйтэй байна. Аж ахуйн нэгжийн орлогын татварын хоёр шатлал нь хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, бизнесийг идэвхтэй хөгжүүлэхэд чөдөр тушаа болоод байгааг өөрчилж, нэг шатлалтай болгох, импортын татварыг ялгаатай тогтоож дотоодын үйлдвэрлэлийг дэмжих талаар би УИХ-ын чуулганд урьд нь санал тавьж байсан боловч тодорхой өөрчлөлт хийлгүй цаг алдсаар өнөөг хүрлээ. Ингэснээр том хөрөнгө оруулалт орж ирж, өндөр үр ашигтай ажиллахыг хязгаарлаж байгаа нь тодорхой юм. Ирэх жилээс эдгээр асуудлыг ажил хэрэг болгох талаар баримт бичгүүдэд тусгахыг дахин санал болгож байна. “Баялгийг бүтээгчид нь улс гүрэн ч биш, төр ч биш, харин бизнес юм. Бид баян байх уу, ядуу байх уу гэдгийг бизнесменүүд л шийднэ” /Шлома Майтал/ гэж хэлсэн нэгэн эдийн засагчийн үгийг дамжуулъя. Хэлэлцэгдэж байгаа баримт бичгүүд бизнесийг дэмжсэн бодлогыг шингээн батлагдаасай гэсэн санаагаа хэлэх гэж дээрх ишлэлийг дурдаж байгаа хэрэг. Дөрөв.Ирэх жилийн болон дараа дараачийн жилүүдийн төсөв шинэчлэгдсэн төсөв байх ёстой. Энэ оны эхнээс төсвийн байгууллагуудын удирдлага санхүүжилтийн тухай шинэ хууль үйлчилж эхэлсэн.
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw