206 МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-П байна гэдгийг сайтар судалж, тэдгээрийг хэрэгжүүлэхэд ирэх жилийн хөрөнгө оруулалт, төсөв, мөнгөний бодлогын нэлээд нь чиглэх учиртайг Та бүхэн дор бүрнээ бодож тунгааж суугаа биз ээ. Ард иргэд өөрсдийнхөө болон өрхийн бодит орлого яаж нэмэгдэв, татвар хураамж хэрхэн хөнгөрөв, ажиллах, амьдрах, бизнес эрхлэх нөхцөл, бололцоо хэр зэрэг сайжрав гэдгээр юуны өмнө эрх баригчдын ажлыг дүгнэх нь тодорхой. Хамгийн түрүүнд нүдэнд харагдаж, гарт баригдаж, биед мэдрэгдэх хэмжигдэхүүнүүдээр дамжин засаг төрийн бодлогын хэрэгжилт хүмүүст тусгалаа өгдөг болохоор, бүхэлдээ бидний төлөө үйлчлэх баримт бичиг болжээ гэхүйц ойлголт мэдрэмжийг өгөх бодлого үйл ажиллагааны чиглэл батлагдаасай гэж хүснэ. Эрх баригчдын хувьд энэ онцгой чухал ач холбогдолтой. Хэлэлцэгдэж байгаа асуудал батлагдахдаа дотоодын дээрх хүчин зүйлүүдийг харгалзан үзэхийн зэрэгцээ олон улсын банк, санхүү, эдийн засгийн байгууллагуудын санал, зөвлөмж болон харилцан тохиролцсон эдийн засгийн шалгуур үзүүлэлтүүдийг хангасан байх шаардлагатай. Энэ нь манай орны хөгжлийн ирээдүйд шийдвэрлэх хүчин зүйлийн нэг байх учраас би зориуд анхааруулж тодотгож байгаа юм. Хоёр. Ирэх жилийн төсөв, үндсэн чиглэл, мөнгөний бодлого нь шинэчлэлийн баримт бичгүүд байх ёстой. Урьд өмнө нь эхлүүлсэн шинэчлэлийн алхмууд, тухайлбал, бүсчилсэн хөгжил, чөлөөт бүс, газар хувьчлал, газрын шинэчлэл, том аж ахуйн нэгжийн болон нийгмийн салбарын хувьчлал өөрчлөн байгуулалт, төсвийн байгууллагын удирдлага. санхүүжилт гэх мэт шинэчлэлийн томоохон зорилтуудыг тасралтгүй, эрчимтэй хэрэгжүүлэхэд дээрх баримт бичгүүд агуулгаараа дүйцсэн, тэдгээрт эрч хүч өгсөн, шинэчлэлийн ээлжит алхмыг тодорхойлсок байвал зохино. Сонгуулийн жил гээд шинэчлэл саарах, удаашрах, болгоомжлох учиргүй, харин ч эрчимжих, олон түмэнд итгэл найдвар төрүүлэх ёстой. Иймд эрхэм гишүүд та бүхэн эдийн засаг, нийгмийн шинэчлэлийн ямар асуудпын хэрэгжилт доголдож байна, удааширч байна гэдгийг бодитой харж, тэдгээрийг хурдасгах чиглэлд хөтлөх, нөхцлийг нь бодлогоор дэмжин бүрдүүлж огөх хэрэгтэй байна. Тэгэхдээ аливаа шинэчлэлийн бодит үр дүнг тооцож байвал зохино. Шинэчлэлийн эцсийн зорилго нь улс орны эдийн засаг, нийгмийн хөгжлийг түргэтгэж, ард түмний соёл, амьдралын түвшинг дээшлүүлэхэд оршино. Ийм байж гэмээнэ ард иргэд шинэчлэлийг ойлгон дэмжинэ, түүний төлөө ирээдүйдээ итгэлтэй хөдөлмөрлөх болно. Заримдаа шинэчлэлийн томоохон алхам хийгдсэний дараа урьд өмнөх тоон болон чанарын үзүүлэлт буурах нь түгээмэл ханддага боллоо. Нөгөө “сахил хүртээд шал дордов” гэдэг шиг. Тухайлбал, Худалдаа хөгжлийн банк хувьчлагдахаас өмнө 2001 оны төсөвт орлогын татвар, ногдол ашиг нийлээд 10,2 тэрбум төгрөг төлж байжээ. Гэтэл 2003 онд 3,5 тэрбум төгрөг орлогын татварт төлөхөөр төлөвлөгджээ. Оны эхний 7 сарын байдпаар дөнгөж 306,0 сая төгрөг төлсөн байх юм. Ноогдол ашиг улсад төлөхгүй, үлэмж их мөнгө хувь нийлүүл эгч эзэддээ хуваарилагдах нь тодорхой.
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw