ЛОНГОА УЛСЫН ПАРЛАМЕНТ-П 205 «ахиалагч, эсхүл үйлдвэрлэгч, байнгын тогтворгүй байдлыг өдөөгч, (өгжлийг саатуулагч хүч болж таарахгүй. Одоогоор “Улс төрийн намуудын гухай” хуулийн төслийг шинэчлэн боловсруулах ажил ид явагдаж байна. МАХН бусад намуудтай энэ чиглэлээр олон удаагийн уулзалт, ярилцлага зохион байгуулсан, цаашид ч идэвхтэй хамтран ажиллах болно. Энэ намрын чуулганаар хүний эрхийг хамгаалах, хангах чиглэл бүхий Гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг барагдуулах журмын тухай хуулийн төсөл, Гэр бүл дэх хүчирхийллийн эсрэг хуулийн төсөл, Монгол Улсад хүний эрхийг хангах Үндэсний хөтөлбөр батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэх гэж байгаа нь зүйтэй юм. УИХ эдгээр хуулийн төслийг нухацтай хэлэлцэн чамбайруулан сайжруулж батлана гэдэгт итгэж байна. Монгол Улсын тогтвортой хөгжлийг хангах, хууль тогтоомжийг бүрэн хэрэгжүүлэхэд төр засгийн бүх шатны байгууллагын гар, сэтгэл нийлж ажиллах явдал урьд урьдынхаас чухал үүрэгтэйг онцлон тэмдэглэж байна. Монгол Улс, монголын ард түмэн хөгжин цэцэглэх болтугай. Улсын Их Хурлын намрын чуулганы үйл ажиллагаанд амжилт хүсье.35 Чуулганы хуралдаан дээр Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Багабандийн хэлсэн үг 2003.10.24 УИХ-ын дарга, гишууд эз, Засгийн газрын гишууд ээ, Жил бүрийн намрын чуулганаар эдийн засаг, нийгмийгхөгжүүлэх үндсэн чиглэл, төсвийн төсөл, мөнгөний бодлогын талаар төрөөс баримтлах чиглэлийг хэлэлцэж баталсаар ирсэн, энэ нь парламентын үндсэн гол ажлын нэг байдаг билээ. Харин ирэх жилийн хувьд онцлог, УИХ-ын сонгуулийн жил. Өнгөрсөн 4 жилд сонгуулийн мөрийн хөтөлбөрөө хэрхэн хэрэгжүүлсэн тухайгаа ард түмэндээ тайлагнах жил. Иймд улс орны амьдралын амин чухал гурвалсан баримт бичгийг УИХ- ын эрхэм гишүүд та бүхэн шүүн хэлэлцэхдээ ирэх жилийн онцлогийг харгалзан, миний одоо дурьдах зарчмын асуудлуудыг анхааралдаа авахыг хүсье. Нэг. Ирэх оны үндсэн чиглэл, төсөв, мөнгөний бодлого нь улс орны хөгжлийн тодорхой үе шатны зорилтуудыг шийдэх бодлогын залгамж холбоог хангасан байхын хамт Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийн дутууг гүйцээж, дундуурыг дүүргэх баримт бичиг байх ёстой. Засгийн газар хөтөлбөрөө хэрэгжүүлэх талаар багагүй зүйл хийсэн. Гэхдээ ард иргэд, сонгогч олон түмэн өнөөдөр юунд сэтгэл дундуур байна, ямар асуудлыг шийдэхийг хүсэж байна, ер нь ямар зорилт дутуу биелэлттэй
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw