Монгол улсын парламент - боть 2

204 МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-П 2004 онд барилга, тээвэр, үйлчилгээний салбарын өсөлт хэвээр хадгалагдаж, хөдөө аж ахуй, ялангуяа мал аж ахуйд өсөлт гарах төлөв харагдаж байна. Ирэх 2004 оны төсвийн төслийг төсвийн ерөнхийлөн захирагч тус бүрийн багцаар, мөн салбар тус бүрийн төсвийн ерөнхийлөн захирагчдаас Засгийн газрын захиалгаар буюу төсвийн хөрөнгөөр гүйцэтгэж нийлүүлэх бүтээгдэхүүний шинэ ангиллаар боловсрууллаа. Засгийн газраас өргөн мэдүүлсэн төсвийн төсөлд дурдсанаар, ирэх 2004 оны улсын төсвийн нийт орлого 572,5 тэрбум төгрөг буюу ДНБ-ний 37,8 хувь, төсвийн нийт зарлага 660,9 тэрбум төгрөг буюу ДНБ-ний 43,6 хувь, төсвийн урсгал тэнцдийн ашиг 58,4 тэрбум төгрөг буюу ДНБ-ний 4,0 хувьтай тэнцүү байхаар тооцсон нь Улсын Их Хурлын хаврын чуулганаар хэлэлцэн зөвшөөрсөн 2004 оны төсвийн хүрээний шалгуур үзүүлэлтүүдийг бүрэн хангаж байгаа юм. Эдгээр үзүүлэлтийг 1999 оны түвшинтэй харьцуулбал, төсвийн нийт орлого 224,6 хувиар, төсвийн санхүүжилт 181,2 хувиар нэмэгдэж, төсвийн нийт тэнцлийн алдагдал ДНБ-ний 12,2 хувиас 5,9 хувь хүртэл буурч, төсвийн нийт тэнцэл ихээхэн сайжрах юм. Ийнхүү төсөв, санхүүгийн байдал эрүүлжиж, цар хүрээ нь тэлсний үр дүнд үндэсний хуримтлал өсч, төсвийн хөрөнгө оруулалт 220,0 хувиар нэмэгдэх болно. Төсвийн төслийн хамт өргөн мэдүүлж буй татварын зарим хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй холбогдох төсвийн орлогын өөрчлөлтийн тооцоог хэд хэдэн хувилбараар хийж үзлээ. Татварын хуулиудад оруулах нэмэлт өөрчлөлтүүд нь татвар төлөгчдийн татварын ачааллыг бууруулахад чиглэх юм. Эдгээр асуудлын хүрээнд аж ахуйн нэгж, байгууллагын орлогын албан татварын болон хүн амын орлогын албан татварын дээд шатлалын хувь хэмжээг бууруулах, бага орлого бүхий иргэдийн орлогод ногдуулах татварын чөлөөлөлтийг өргөжүүлэх зэрэг арга хэмжээ багтаж байна. Ирэх онд Даатгалын салбарт эрх зүйн шинэтгэл явуулах, том аж ахуйн нэгжүүдийн хувьчлалтай холбогдуулан шударга бус өрсөлдөөнийг хориглох тухай хуулийг өөрчлөн шинэчлэх, эрчим хүчний салбарын бүтцийн өөрчлөлт, хувьчлалыг эрчимжүүлэх, нийгмийн хамгаалал, ажил эрхлэлтийн талаар Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан зорилтуудыг биелүүлэхээр Үндсэн чиглэлийн төсөлд тусгалаа. Энэ намрын чуулганаар Улсын Их Хурлын сонгуулийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Улс төрийн намуудын тухай хуулийн төслийг хэлэлцэнэ гэж ойлгож байна. Аливаа улсын төр нь тогтвортой байх, төрийн бодлогын залгамж чанарыг тууштай хадгалан хэрэгжүүлэх, улс төрийн намыг нэг компаниас хараат бус байддаар төлөвшүүлэх зэрэг асуудал нь улс төрийн намуудын хөгжил, сонгуулийн тогтолцоо, журмаас шууд хамаарч байдаг. Олон намын тогтолцоо нь ардчиллын үндсэн зарчмуудын нэг мөн гэдгийг онцлон тэмдэглэж байна. Гэхдээ улс төрийн олон намын тогтолцоо нь улс орны эрх ашгийн эсрэгявуулж буй үйл ажиллагааг халхлан зөвтгөгч, иргэдийг, улмаар нийгмийг хагаралдуулагч, гүжирддэг гүтгэлгийг

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw