ИОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-П 203 засгийн бодлого, хууль журмыг олигтой сурталчлахгүй, тулгамдсан асуудлыг өөрөөсөө зайлуулах, хэлбэрдэх, хувийн үлгэргүй байдал гаргах зэрэг зохисгүй хандлага, дутагдал байгаа нь тодорхой байна. Иргэд, сонгогчид ийм шүүмжлэл хэлж сануулсаар байгаа тул төрийн ажилтнууд үүнийг анхаарахгүй, дорвитой ахиц гаргахгүй байж таарахгүй. Орон тоо, шат дамжлагыг биш, зөвхөн ажлын эцсийн үр дүнг төр санхүүжүүлэх тухай Төсвийн байгууллагын удирдлага санхүүжилтийн хуулийн зарчмыг гуйвалтгүй хэрэгжүүлэх, иргэдэд төрийн үйлчилгээг хөнгөн шуурхай, чанар сайтай хүргэх гэсэн гол үзүүлэлтийг бүтээгдэхүүн худалдан авах, нийлүүлэх гэрээнд тодорхой тусгах, хөдөлмөрчдийн зүгээс гаргасан санал шүүмжлэлийг тухайн байгууллага, хариуцдагатны ажлыг дүгнэхэд зайлшгүй харгалздаг байх, төрийн албанд өрсөлдөөнийг хүчтэй нэвтрүүлэх, товчлон хэлбэл, төрийн албанд мэдиэг чадвар, туршлага сайтай, шударга, олон түмэнд нэр хүндтэй хүмүүсийг ажиллуулдаг, хариуцлага тооцож чаддаг байх механизмыг бүрдүүлэх чиглэлээр Засгийн газар шаргуу ажиллаж бодитой ахиц гаргах болно. Эрхэм гишууд ээ! Үгийнхээ төгсгөлд Улсын Их Хурлын намрын чуулганаар хэлэлцэх зарим асуудлын талаар товч ярья. Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2004 ондхөгжүүлэх Үндсэн чиглэл, 2004 оны улсын төсөв, төрийн мөнгөний бодлого зэрэг багц асуудлыг Засгийн газар нэгтгэн боловсруулж, хуулийн хугацаанд УИХ-даа өргөн барьсан бөгөөд эдгээр нь Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг бүрэн хэрэгжүүлэх, цаашдын хөгжлийн баттай үндсийг бүрдүүлэхэд ихээхэн ач холбогдолтой юм. Засгийн газар үйл ажиллагааныхаа хөтөлбөрт тусгагдсан зорилтуудаас хэрэгжилтийг нь эрчимжүүлэх шаардлагатай, хугацаа хоцорч болзошгүй асуудлуудыг тодорхой хугацааны өмнөөс анхааралдаа авч, хөрөнгө санхүүгийн боломж, бодит байдал бололцоондоо тулгуурлан шийдвэрлэхийн тулд үндсэн чиглэл, төсвийн төсөлд тусгасан болно. Эдийн засаг, төсөв, санхүүгийн талаар өмнөх онуудад олсон амжилтаа улам бататгаж, эдийн засгийн цаашдын тогтвортой өндөр өсөлт, хөгжлийн гол гол үзүүлэлтүүдийн зохистой тэнцвэрийг хангахад онцгой анхаарал хандууллаа. Макро эдийн засгийн тогтворжилтыг хангах чиглэлээр Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт дэвшүүлсэн зорилтууд ирэх онд бүрэн хангагдахаар байна. Тухайлбал, инфляцийн түвшин нэг оронтой тоонд байгаа бөгөөд төгрөгийн ханш тогтвортой байна. Манай улсын гадаад валютын албан нөөц 2004 онд 280 сая ам.долларт хүрэхээр байна. Эдийн засгийн бодит өсөлт 2003 оны хүлээгдэж буй гүйцэтгэлээр 5,3 хувь, 2004 оны урьдчилсан тооцоогоор 6,0 хувьд хүрч Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт дэвшүүлсэн зорилтыг бүрэн хангахаар байна. Энэ нь дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлийг Улсын Их Хурлаар хэлэлцэх үед Улсын Их Хурлын гишүүд, байнгын хороодоос гаргаж байсан санал, өгсөн чиглэлтэй бүрэн нийцэж байгаа юм.
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw