202 МОНГОД УЛСЫН ПАРЛАМЕНТ-П нэвтрүүлэхэд туслах, мэдээлж сурталчлах үүрэг бүхий хөдөө аж ахуйн нэвтрүүлэх төвийг 14 аймагт байгуулсан нь ч зүйтэй ажил боллоо. Хөдөө аж ахуйн салбарт урьд өмнө нь гол төлөв техник туслалцааны болон судалгааны төслүүд хэрэгждэг байсан бол 2002 оноос Азийн хөгжлийн банк, Дэлхийн банк, Хөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын сан, ТАСИС хөтөлбөрийн шугамаар хэрэгжүүлж буй урт хугацааны зээл, хөрөнгө оруулалтын төсөл, хөтөлбөрт үндсэндээ бүх аймаг, нийслэлийн зарим дүүргийг хамруулжээ. Энэ бүхэн нь өөрснөө хөдлөе, бүтээе, санаачилъя гэсэн эрмэлзэлтэй олон хүнд дэмжлэг болж итгэл, урам зориг хайрласан нь мэдээж юм. Монгол шиг байгаль, цаг уураас үлэмж хараат нүүдлийн мал аж ахуй зонхилдог улс оронд малчид ганц нэгээрээ аж ахуй эрхлээд амжилт олохгүй, ган зуданд хүчин мөхөсдөнө. Иймд хөдөлмөрөө хоршиж байж илүү эрсдэлгүй амьдарч, мал таваарлаг шинжийг олно гэдэг сурталчилгааг зөвхөн “Хоршооллыг дэмжих жил” буюу 2003 оноор хязгаарлалгүй, цаашдаа ч тасралтгүй хийх шаардлагатай гэж үзэж байна. Мөн малжуулах ажлын хүрээг өргөжүүлэх, эрчимжүүлэх талаар иргэд, аж ахуйн нэгж, орон нутгийн удирдлагын зүгээс их санаачилга гаргууштай байна. Засгийн газар сүүлийн 3 жилд гадаад орон, олон улсын байгууллагын зээл, буцалтгүй тусламжийн хөрөнгөөр 4536 өрхөд 270 гаруй мянган толгой мал олголоо. Малчдад зориулсан нийгэм, халамжийн хэд хэдэн төрлийн хөнгөлөлтийг хэрэгжүүлж байна. Гэвч энэ нь малжуулах шаардлагатай айл өрхийн тоотой харьцуулбал хангалттай бус үзүүлэлт юм. Ялангуяа сүүлийн хэдэн жил үргэлжилсэн ган, зудад хүчтэй нэрвэгдэж огт малгүй, эсхүл цөөн малтай болсон, зээлийн баталгаа муутай айл өрх үүнд хамрагдаж чадахгүй байгаа нь нууц биш юм. Ийм учраас тэр хүмүүс, айл өрхийгхэрхэн малжуулах, зээлийн баталгааг яаж хангах, өрхийн орлогын шинэ эх үүсвэрийг ямар замаар бий болгох талаар орон нутгийн төр захиргааны удирдлагууд оновчтой хувилбарууд боловсруулж шаргуу ажиллах шаардлагатай байна. Орон нутагт энэ талаар нөөц, боломж их байна. Энд нэг жишээ хэлэхэд, сүүлийн 3 жилд Монгол Улсын сайн малчнаар шалгарсан 50 хүн нийт 23883 толгой малыг огт малгүй болон цөөн малтай өрх гэрт өгсөн байна. Ялангуяа сум, багийнхаа ядуу өрх, малчидтай түрээсийн гэрээ байгуулан ажиллуулж хөлсөнд нь үр төл, эсхүл саалийн мал өгч байгаа нь дэмжүүштэй хэлбэр юм. Доороос гарч буй энэ мэт туршлага, санаачилгыг баг, сумын удирдлага урамшуулан дэмжиж, зохион байгуулж өгвөл ядуу амьдралтай олон өрхийг малжуулж чадахаар байна. Дөрөвт. Улсын Их Хурлын 2003 оны хаврын чуулганы завсарлагаанаар, Засгийн газар, Улсын Их Хурлын гишүүд орон нутагт ажиллах үеэр иргэд, хөдөлмөрчдөөс гаргасан санал, Засгийн газарт хандаж ирүүлсэн захидал, мэдээллээс үзвэл, төрийн үйлчилгээний хүртээмж сайжирч, нааштай өөрчлөлтүүд гарч байгаа хэдий ч, ард иргэдтэй өдөр тутам харилцаж байдаг зарим шат, салаа, нэгж дээр хүнд суртал гаргах, иргэдийг чирэгдүүлэх, ах дүү, найз нөхөд, садан төрөл, танил талыг харж асуудал шийдвэрлэх, төр
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw