МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-П 201 биелүүлэхэд шинээр 24 тэрбум төгрөг шаардагдах тооцоо гарч байна. Бид хөтөлбөрийнхээ энэхүү зорилтыг бүрэн хангах арга хэмжээ авахаар шаргуу ажиллаж байгаа бөгөөд үүний тулд орлогын шинэ эх үүсвэрүүдийг олох, дотоод нөөц боломжоо бүрэн дайчлах, төрийн ачааллыг багасгах, зардлаа хэмнэх, түр тэвчиж болох зарим хөрөнгө оруулалтыг хойшлуулах шаардлага тулгарч байгаа юм. Тухайлбал багийн түвшинд эмнэлэг, сургууль байгуулахыг өргөжүүлэхийг азнах, яваандаа сум хэвээр байх нь тодорхойгүй газарт их хэмжээний хөрөнгө оруулалт хийх эсэх асуудлыг сайн тооцож байж, нутаг дэвсгэр, засаг захиргааны бүтцэд хийх өөрчлөлттэй нягт уялдуулах ёстой гэсэн санал ч байдгийг судлууштай юм. Мөн шинэ бүтэц, орон тоог бий болгохгүй байх талаар төр захиргааны байгууллагын бүх түвшинд анхаарах хэрэгтэй байна. Ялангуяа ирэх оны улсын төсвийн төслийг хэлэлцэх үед Засгийн газрын энэхүү байр суурь, бодлогыг ойлгож дэмжинэ гэдэгт гүнээ итгэж байна. Гуравт. Ядуурлыг бууруулах, ажлын байр нэмэгдүүлэх талаар цаашид ихээхэн идэвхтэй ажиллах хэрэгтэй юм. Энэхүү амаргүй асуудлыг богино хугацаанд шийдвэрлэхэд зөвхөн Засгийн газар дангаараа зүтгээд зогсохгүй төр захиргааны бүх шатны байгууллага, хэвлэл, мэдээллийн хэрэгсэл, төрийн бус байгууллага, төсөл хөтөлбөрийн баг, иргэд, өрх гэр бүгд эрвийх дэрвийхээрээ зүтгэн дор бүрнээ юу санаачилж хийж чадах талаар оюун ухаанаа уралдуулах шаардлагатай байна. Саяхан ОУВС, Дэлхийн Банкны хамтарсан үнэлгээ хийгдэж батлагдсан, Засгийн газраас олон нийтийн өргөн оролцоотойгоор боловсруулсан эдийн засгийн өсөлтийг дэмжиж, ядуурлыг бууруулах стратегийн баримт бичиг нь үйл ажиллагааны чиглэл, зарчмыг бүрэн тодорхойлж өгч байгаа билээ. Чухам үүнийг хэрэгжүүлэхэд бүхний хүчийг нэгтгэн зангидаж ажил үйлсээ уялдуулж байж, богино хугацаанд ядуурлаас гарах нь ойлгомжтой. Ажилгүйдэл, ядуурлаас хамгаалах нэг арга болсон хөдөлмөрөө хорших хэлбэрийг сүүлийн үед иргэд нэлээд сонирхох болсон. Үүнд туслах зорилгоор Засгийн газар 2003 оныг хоршооны хөгжлийг дэмжих жил болгон зарлаж санхүү зээл, эрх зүй, зохион байгуулалтын томоохон арга хэмжээнүүдийг авч, улсын хэмжээнд хоршоологчдын зөвлөлгөөнийг бүсчлэн зохион байгуулж, хөдөөд нийтийгхамарсан хөдөлгөөн өрнүүлсэн нь ач холбогдолтой болж байнг. Эрчимжсэн мал аж ахуй, газар тариалангийн үлгэр загвар болохуйц хоршоолол фермерийн аж ахуйг дэмжиж туршлагыг нь дэлгэрүүлэх, энэ салбарт өрсөлдөөн бий болгоход чиглэсэн хэд хэдэн төслийг хэрэгжүүлж байна. УИХ шинээр үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэх аж ахуйн нэгжүүдийг эхний 1-3 жилд срлогын албан татвараас хөнгөлөх буюу чөлөөлөх, хоршооны нөөцийн сшд төвлөрүүлсэн орлогыг албан татвараас чөлөөлөх, хоршооны гишүүний хувь хүртсэн орлогоос татвар авахгүй байх зэрэг асуудлыг хуульчилж өгсөн нь хоршооны хөгжлийг дэмжихэд чухал алхам боллоо. Хөдөө 1Ж ахуйн үйлдвэрлэл эрхлэгчдэд мэдлэг түгээх, мэргэжлийн болон бизнесийн зөвлөгөө өгөх, сургалт явуулах, шинжлэх ухааны ололтыг
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw