Монгол улсын парламент - боть 2

200 МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-П болж хувирдаг байсан учраас энэ тухай онцлон ярьж байгаа юм. Ийм учраас эдгээр ажлын зорилго, агуулга, ач холбогдлын талаархи сурталчилгааг эрчимжүүлэх, буруу, ташаа ойлголтыг залруулах, төлөвлөсөн хөрөнгө оруулалтыг багасгахгүй байх, зарим нэг алдаа дутагдал гарсан бол засах, эрх зүйн нэмэлт зохицуулалт хэрэгтэй бол даруй хийх зэргээр цаг хожиж, өндөр идэвх санаачилгатай ажиллах хэрэгтэй юм. Ялангуяа үүнд манай төрийн бүх шатны боловсон хүчин, ажилтнууд үлгэр жишээ үзүүлэх ёстой. Хоёрт. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн биелэлтийг хангахдаа улсын эдийн засгийн өсөлтийг хангах, хөгжлийн зорилтыг шийдвэрлэх, олон түмэн хамгийн их хүсэн хүлээж байгаа, нийтийг хамарсан, аймаг, бүс нутгийн хөгжилд шийдвэрлэх ач холбогдолтой зорилтуудыг хэрэгжүүлэхэд онцгой анхаарч хөрөнгө хүчийг төвлөрүүлэх нь зүйтэй гэж үзэж байна. Энэ асуудал намрын чуулганаар, ялангуяа 2004 оны улсын төсөв, эдийн засаг, нийгмийг 2004 онд хөгжүүлэх үндсэн чиглэл, төрийн мөнгөний бодлогыг хэлэлцэх үед Улсын Их Хурлын эрхэм гишүүдийн анхаарлын төвд байна гэдэгт итгэж байна. Ажлын байр, цалин тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэх, малжуулах ажлыг эрчимжүүлэх, жижиг зээлийг илүү олон хүнд хүртээх, хүнд суртал, авилгалыг арилгах, архидалт, гэмт хэргийг багасгах, зарим аймгийг эрчим хүчний найдвартай эх үүсвэрээр хангах зэрэг арга хэмжээнд иргэд, сонгогчид нилээд ач холбогдол өгч санал хүсэлтээ илэрхийлж байна. Засгийн газрын хөтөлбөрийн агуулга зорилт ч ийм бөгөөд эдгээр асуудлыг шийдвэрлэхийн төлөө чармайн ажиллаж байгаа юм. Жишээ нь Засгийн газар жил бүр тодорхой шийдвэр гаргаж цалин, нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийг нэмэгдүүлж ирснийг Та бүхэн мэдэж байгаа. Үүн дээр, өмнөх Засгийн газрын үед, сонгуулийн өмнөхөн санхүүгийн эх үүсвэрийг нь олж чадаагүй хэрнээ нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийг дунджаар 30 орчим хувиар, төрийн албан хаагчдын цалинг 25 хувиар тус тус нэмэгдүүлэхээр гаргасан шийдвэрийн амлалтыг энэ Их Хурал, Засгийн газар хөрөнгийн эх үүсвэрийг нь олж хэрэгжүүлсэн билээ. Үүний үр дүнд манай Засгийн газар цалин, тэтгэврийг дунджаар 57-63 хувиар өсгөж чадпаа. Энэ нь Засгийн газар сүүлийн гурван жилийн үнийн өсөлтийг цалин тэтгэврийн өсөлтөөр бүрэн нөхөөд, өмнө гарсан зөрүүг арилгаж байна гэсэн үг юм. Тухайлбал, өмнөх 4 жилд инфляци, төгрөгийн ханшны уналт жилд дунджаар 36 хувиар өссөн байхад цалин, тэтгэвэр дунджаар 15 хувиар өсч байжээ. Харин 2000 оноос хойш үнэ, ханш дунджаар жилд 6-7 хувиар өсч байхад цалин 19 хувь, тэтгэвэр 15 орчим хувиар өссөн байна. Дэлхийн эдийн засгийн хямрал манай улсын эдийн засагт сөргөөр нөлөөлж, байгалийн бэрхшээл жил дараалан тохиолдож байсан хүнд хэцүү үед төр, засгаас цалин, тэтгэврийг нэмэгдүүлсээр ирсэн нь хүнд ачаа байсныг дурдахгүй өнгөрч болохгүй. Зөвхөн 2002 оны Х сард цалин, тэтгэврийг 20 хувь өсгөсөн нь 2003 оны төсөвт 30 гаруй тэрбум төгрөгийн нэмэлт ачааллыг үүрүүлсэн билээ. Цаашид цалин, тэтгэврийг хоёр дахин нэмэгдүүлнэ гэсэн амлалтаа

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw