Чуулганы танилцуулга

99 Монгол Улсын Их Хурлын 2017 оны õàâðûí ээлжит áîëîí ýýëæèò áóñ чуулганы үйл ажиллагааны танилцуулга 2016 онд татварын орлого 4,950.9 тэрбум төгрөгт хүрч, нийт тэнцвэржүүлсэн орлогын 84.8 хувийг бүрдүүлж, төлөвлөсөн орлогоос 9.2 хувиар буюу 418.5 тэрбум төгрөгөөр давж биелэсэн байна. Татварын орлогын төрлүүдээс орлогын албан татвар 88.1 тэрбум, нийгмийн даатгалын орлого 60.9 тэрбум, нэмэгдсэн өртгийн албан татвар 59.4 тэрбум, онцгой албан татвар 98.3 тэрбум, бусад татвар, төлбөр хураамжийн орлого 77.6 тэрбум төгрөгөөр тус тус төлөвлөснөөс давсан нь нийт татварын орлогын гүйцэтгэлд нөлөөлсөн байна. Татварын бус орлого 884.1 тэрбум төгрөгт хүрч, нийт орлогын 15.2 хувийг бүрдүүлэн, төлөвлөснөөс 12.6 тэрбум төгрөгөөр тасарч, 98.6 хувийн гүйцэтгэлтэй байна. Хүү, торгуулийн орлого 23.7 тэрбум, газрын тосны орлого 10.8 тэрбум, навигацийн орлого 12.8 тэрбум, бусад орлого 10.8 тэрбум төгрөгөөр тус тус давж биелэсэн боловч хувьцааны ногдол ашиг 8.7 тэрбум, төсөвт байгууллагын өөрийн орлого 15.4 тэрбум, өмч хувьчлалын орлого 12.1 тэрбум, гадаадын хандив тусламжийн орлого 34.9 тэрбум төгрөгөөр тус тус төлөвлөгөө тасарсан нь нийт татварын бус орлого дутуу биелэхэд голлон нөлөөлжээ. Монгол Улсын нэгдсэн төсвийн орлогын гүйцэтгэлийг төсөв тус бүрээр нь авч үзвэл: /тэрбум төгрөг/ Д/д Үзүүлэлт 2016 оны батлагдсан төлөвлөгөө 2016 оны гүйцэтгэл Зөрүү Батлагдсан төсөвтэй харьцуулсан хувь 1 Нэгдсэн төсөв 5,429.1 5,835.0 405.9 107.5 2 Улсын төсөв 3,566.6 3,894.4 327.8 109.2 3 Орон нутгийн төсөв 2,188.6 2,169.8 -18.8 99.1 4 Нийгмийн даатгалын сангийн төсөв 1,752.4 1,809.9 57.5 103.3 5 Хүний хөгжил сангийн төсөв 169.7 189.1 19.4 111.4 Нэгдсэн төсвийн зарлага санхүүжилт: Монгол Улсын нэгдсэн төсвийн нийт зарлага ба цэвэр зээлийн дүн 2016 онд 9,495.3 тэрбум төгрөгт хүрч, төлөвлөсөн дүнгээс 496.8 тэрбум төгрөгөөр дутуу зарцуулагдсан байна. Монгол Улсын нэгдсэн төсвийн гүйцэтгэлийг төсвийн бүрэлдэхүүнээр нь авч үзвэл: /тэрбум төгрөг/ Д/д Үзүүлэлт 2016 оны батлагдсан төлөвлөгөө 2016 оны гүйцэтгэл Зөрүү Батлагдсан төсөвтэй харьцуулсан хувь 1 Нэгдсэн төсөв 9,992.2 9,495.3 -496.9 95.0 2 Улсын төсөв 7,749.7 7,394.2 -355.5 95.4 3 Орон нутгийн төсөв 2,442.0 2,330.4 -111.6 95.4 4 Нийгмийн даатгалын сангийн төсөв 1,764.8 1,720.3 -44.5 97.5 5 Хүний хөгжил сангийн төсөв 283.9 278.6 -5.3 98.1 Нэгдсэн төсвийн тэнцэл: Монгол Улсын 2016 оны тэнцвэржүүлсэн тэнцлийг 4,563.0 тэрбум төгрөгийн алдагдалтай байхаар төлөвлөснөөс гүйцэтгэлээр 3,660.3 тэрбум төгрөгийн алдагдалтай буюу 902.7 тэрбум төгрөгөөр буурсан байна.

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw