100 Монгол Улсын Их Хурлын 2017 оны õàâðûí ээлжит áîëîí ýýëæèò áóñ чуулганы үйл ажиллагааны танилцуулга Үүнийг төсвийн бүтцээр харуулбал: /тэрбум төгрөг/ Д/д Үзүүлэлт 2016 оны батлагдсан төлөвлөгөө 2016 оны гүйцэтгэл Зөрүү 1 Нэгдсэн төсөв -4,563.0 -3,660.3 -902.7 2 Улсын төсөв -4,183.1 -3,499.8 -683.3 3 Орон нутгийн төсөв -253.4 -160.6 -92.8 4 Нийгмийн даатгалын сангийн төсөв -114.1 -89.5 -24.6 5 Хүний хөгжил сангийн төсөв -12.4 89.6 -102.0 2016 онд Нийгмийн даатгалын сангийн төсөв 12.4 тэрбум төгрөгийн алдагдалтай төлөвлөгдсөнөөс 89.6 тэрбум төгрөгийн ашигтай, улсын болон орон нутгийн, Хүний хөгжил сангийн төсвийн алдагдал төлөвлөсөн хэмжээнээс 24.6-683.3 тэрбум төгрөгөөр буурсан нь нэгдсэн төсвийн нийт алдагдал 902.7 тэрбум төгрөгөөр буурахад нөлөөлсөн. Тайлант онд 4,037.0 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг дотоодын зах зээл дээрх Засгийн газрын үнэт цаасны арилжаанаас бүрдүүлсэн ба тус эх үүсвэрээс Засгийн газрын үнэт цаасны эргэн төлөлтөд 1,725.5 тэрбум төгрөг, Хөгжлийн банкны өөрийн хөрөнгө нэмэгдүүлэхэд 1 их наяд төгрөг, нэгдсэн төсвийн алдагдлыг нөхөх зорилгоор тайлант онд 5,058.2 тэрбум төгрөгийн Засгийн газрын үнэт цаас арилжаалж, 1,550.0 тэрбум төгрөгийн зээл авч, 252.8 тэрбум төгрөгийн улсын төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэй хөрөнгө оруулалтын гүйцэтгэлээр нь Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн байна. Монгол Улсын Засгийн газрын өр: 2016 онд Засгийн газрын нийт өр 22,280.2 тэрбум төгрөг болж, үүний 5,815.3 тэрбум төгрөг буюу нийт өрийн 71.0 хувийг гадаад өр, 6,464.9 тэрбум төгрөг буюу 29.0 хувийг дотоод өр эзэлж байна. Засгийн газрын өрийн хэмжээ өмнөх оноос 7,964.2 тэрбум төгрөгөөр өссөнөөс өрийн үлдэгдэлд гадаад зээл 31.3 хувь, дотоод үнэт цаас 24.6 хувь, гадаад үнэт цаас 24.1 хувь, Засгийн газрын өрийн баталгаа 15.5 хувь, бусад өр 4.5 хувийг эзэлж байна. 2.“МОНГОЛ УЛСЫН 2016 ОНЫ ТӨСВИЙН ГҮЙЦЭТГЭЛ БАТАЛСАНТАЙ ХОЛБОГДУУЛАН АВАХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ” УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛЫН ТАЛААР: “Монгол Улсын 2016 оны төсвийн гүйцэтгэл баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолд дараахь асуудлыг тусгав. Үүнд: - Засгийн газрын 2016 оны санхүүгийн нэгтгэсэн тайланд тусгагдсан төсвийн зарим ерөнхийлөн захирагчийн нийт авлага, өр төлбөрийн хэмжээ нэмэгдсэнд дүгнэлт хийж, цаашид авлага, өр төлбөрийг бууруулах чиглэлээр тодорхой арга хэмжээг авч хэрэгжүүлэх; - Засгийн газрын он дамжих үнэт цаасны хэмжээг тухайн жилийн төсвийн тухай хуульд тусгагдсан дүнгээс хэтрүүлэхгүйгээр зориулалтын дагуу зарцуулах; - Засгийн газрын 2016 оны санхүүгийн нэгтгэсэн тайлангаар нийт хөрөнгийн дүн нэмэгдсэн шалтгааныг тодруулж, хөрөнгийн ангилал бүрээр тодруулж, тайлагнах;
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw