98 Монгол Улсын Их Хурлын 2017 оны õàâðûí ээлжит áîëîí ýýëæèò áóñ чуулганы үйл ажиллагааны танилцуулга - гол нэр төрлийн эм, эмнэлгийн хэрэгслийн төвлөрсөн худалдан авалтын тогтолцоог бий болгох; - төрийн албан хаагчдын цалин хөлсийг 2017-2018 онд одоогийн түвшинд хэвээр хадгалах, төрийн албан хаагчдын албан тушаалын зэрэглэл, цалингийн шатлал ахиулахыг 2017-2019 онд түр зогсоох, эрүүл мэнд, боловсрол, цагдаа, онцгой байдлын салбараас 2017-2019 онд өндөр насны тэтгэвэрт гарах 2 төрийн албан хаагч тутамд 1 албан хаагчийг нөхөн томилох, бусад салбарт өндөр насны тэтгэвэр тогтоолгох болон бусад шалтгаанаар чөлөөлөгдсөн албан хаагчийн орон тоонд нөхөн томилгоо хийхгүй байх; - Концессын “Барих-шилжүүлэх” төрлөөр хэрэгжиж байгаа төсөл, арга хэмжээнд хөндлөнгийн аудит хийж, аудитын дүгнэлт гарах хүртэлх хугацаанд санхүүжилтийг түр хойшлуулах, энэ төрлийн концессын зүйлийн жагсаалтыг Улсын Их Хурал батлах, үүнтэй холбогдуулан Монгол Улсын 2018 оны төсвийн тухай хууль батлагдах хүртэл дээрх нөхцөлтэй концессын гэрээ байгуулахгүй байх, өмнөх онуудад улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж 2016 онд санхүүжилтээ бүрэн авч чадаагүй төсөл, арга хэмжээний хөрөнгийг шийдвэрлэх зэрэг асуудлыг тогтоолд тусгаж баталсан болно. Хууль, эрх зүйн хэлтсийн зөвлөх Ё.Энхсайхан Утас:262946, 88110979 “МОНГОЛ УЛСЫН 2016 ОНЫ ТӨСВИЙН ГҮЙЦЭТГЭЛ БАТЛАХ ТУХАЙ”, “МОНГОЛ УЛСЫН 2016 ОНЫ ТӨСВИЙН ГҮЙЦЭТГЭЛ БАТАЛСАНТАЙ ХОЛБОГДУУЛАН АВАХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ” УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛЫН ТАНИЛЦУУЛГА Монгол Улсын Засгийн газраас өргөн мэдүүлсэн “Монгол Улсын 2016 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн баталлаа. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.7 дахь хэсэгт заасны дагуу “Монгол Улсын 2016 оны төсвийн гүйцэтгэл баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хамт баталлаа. 1.МОНГОЛ УЛСЫН 2016 ОНЫ НЭГДСЭН ТӨСВИЙН ГҮЙЦЭТГЭЛИЙН ТАЛААР: Нэгдсэн төсвийн нийт орлого ба тусламжийн дүн 2016 оны жилийн эцсийн байдлаар 5,835.0 тэрбум төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүний 24.4 хувь, нийт зарлага ба цэвэр зээлийн дүн 9,495.3 тэрбум төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүний 39.8 хувь болж, нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл 3,660.3 тэрбум төгрөгийн алдагдалтай байгаа нь дотоодын нийт бүтээгдэхүүний 15.3 хувьтай тэнцэж байна. Нэгдсэн төсвийн нийт тэнцвэржүүлсэн орлого ба тусламжийн дүн: 2016 онд нэгдсэн төсвийн нийт тэнцвэржүүлсэн орлого 5,835.0 тэрбум төгрөгт хүрч, төлөвлөснөөс 405.9 тэрбум төгрөгөөр буюу 7.5 хувиар илүү биелсэн бол өмнөх оны гүйцэтгэлээс 146.1 тэрбум төгрөгөөр буюу 2.4 хувиар буурсан байна.
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw