Чуулганы танилцуулга

97 Монгол Улсын Их Хурлын 2017 оны õàâðûí ээлжит áîëîí ýýëæèò áóñ чуулганы үйл ажиллагааны танилцуулга 7.Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн талаар: Хууль тогтоомжийн тухай хуульд заасан аргачлал нь дараахь хууль тогтоомжийн төсөл боловсруулахад хамаарахгүй, мөн олон нийтийн хэлэлцүүлэг зохион байгуулахгүй байж болох өөрчлөлтийг хийсэн. Үүнд: 1.Гадаад улс, олон улсын байгууллага, гадаад улсын болон олон улсын банк, санхүүгийн байгууллагаас авах зээлийн ерөнхий нөхцөлийн талаарх олон улсын гэрээ; 2.Тухайн жилийн улсын төсөв, төсвийн тодотгол; 3.Дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэл; 4.Улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөр; 5.Засгийн газрын өрийн удирдлагын стратеги; 6.Улсын төсвийн гүйцэтгэл батлах тухай; 7.Дайны байдлын тухай хуулийн 5.1, Дайн бүхий байдлын тухай хуулийн 5.1-д заасан Улсын Их Хурлын шийдвэрийн төсөл; 8.Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүний тухай; 9.Монгол Улсын Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүнийг томилох, чөлөөлөх; 10.энэ хуулийн 6.2, 6.3-т заасан тогтоолын төсөл; 11.Монгол Улсын хөгжлийн үзэл баримтлалын төсөл батлах тухай; 12.Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай; 13.Улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай; 14.Хууль тогтоомжийг боловсронгуй болгох үндсэн чиглэл батлах тухай; 15.Төрөөс мөнгөний талаар тухайн жилд баримтлах үндсэн чиглэл батлах тухай; 16.Албан тушаалтныг томилох, чөлөөлөх тухай. 8.”Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын талаар: Импортын тамхины гаалийн албан татварын хэмжээ 5 хувь байсныг тамхины төрлөөс нь хамааруулж 5-30 хувь болгосон. 9.”Тогтоолд өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын талаар: Монгол Улсын 0-18 насны хүүхэд бүрд олгох мөнгөн тэтгэмжийг Нийгмийн халамжийн тухай хуулийн 3.1.11-д заасан босго шугамаас доогуур эрэмбэлэгдсэн өрхийн хүүхэд бүрд сар бүр бэлэн мөнгөөр олгон, харин бусад хүүхдэд 2019 оноос эхлэн нөхөж олгох, энэ нөхөж олгох хүүхдийн мөнгөн тэтгэмжийн эх үүсвэрийг тухай бүр үе шаттайгаар Засгийн газрын үнэт цаас гарган бүрдүүлэхээр заасан заалтыг хүчингүй болгосон. 10.”Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль батлагдсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын талаар: Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль баталсантай холбогдуулан төсвийн орлогыг нэмэгдүүлэх, төсвийн зардлыг хэмнэх, зарцуулалтын үр ашгийг дээшлүүлэх, төсвийн сахилга хариуцлагыг сайжруулах чиглэлээр 13 төрлийн арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Засгийн газарт даалгасан. Тухайлбал, - хүүхдийн мөнгөн тэтгэмжийг зорилтод бүлэгт чиглүүлснээр гарах хэмнэлтийг эмзэг бүлгийн орлого багатай өрхийн хүнсний аюулгүй байдлыг хангах арга хэмжээнд зарцуулах;

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw