96 Монгол Улсын Их Хурлын 2017 оны õàâðûí ээлжит áîëîí ýýëæèò áóñ чуулганы үйл ажиллагааны танилцуулга 4.Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн талаар: Оршин суугч бус албан татвар төлөгчийн Монгол Улсын нутаг дэвсгэрт олсон орлогод 10 хувийн албан татвар ногдуулдаг байсныг өөрчилж, 20 хувийн албан татвар ногдуулахаар болсон. Монгол Улсын иргэний банкин дахь мөнгөн хадгаламжийн хэмжээ болон хугацаатай, хугацаагүй төрлөөс үл хамааран уг хадгаламжийнх нь хүүгийн орлогод 10 хувийн татвар ногдуулах зохицуулалтыг хуулинд тусгаж өглөө. Цалин, хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогод албан татвар ногдуулахдаа орлогын хэмжээнээс нь шалтгаалан дараахь хувь, хэмжээг баримтлана. Үүнд: Д/д Албан татвар ногдуулах жилийн орлогын хэмжээ /төгрөгөөр/ Албан татварын хувь хэмжээ 1 18 000 000 хүртэл 10 хувь 2 18 000 000, түүнээс дээш 30 000 000 хүртэл 1 800 000 төгрөг дээр 18 000 000 төгрөгөөс дээш орлогын дүнгийн 15 хувийг нэмнэ. 3 30 000 000, түүнээс дээш 42 000 000 хүртэл 3 600 000 төгрөг дээр 30 000 000 төгрөгөөс дээш орлогын дүнгийн 20 хувийг нэмнэ. 4 42 000 000, түүнээс дээш 6 000 000 төгрөг дээр 42 000 000 төгрөгөөс дээш орлогын дүнгийн 25 хувийг нэмнэ. Мөн тухайн татварын жилд татвар төлөгчид олгодог хөнгөлөлтийн хэмжээ 84.0 мянган төгрөг байсныг жил бүр үе шаттайгаар нэмэгдүүлж хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй уялдуулан 2021 он гэхэд 240.0 мянган төгрөгт хүргэхээр хуульчиллаа. 5.Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн талаар: Архи тамхины онцгой албан татварыг барааны төрөл болон биет нэгжээс шалтгаалан 2018 онд 10 хувиар, 2019 онд 5 хувиар, 2020 онд 5 хувиар тус тус нэмэгдүүлэхээр тооцож баталлаа. Импортолсон суудлын автомашинд ногдуулах онцгой албан татварыг дараахь байдлаар өөрчилж баталлаа. Үүнд: Д/д Хөдөлгүүрийн цилиндрийн багтаамж /см3/ Ногдуулах онцгой албан татварын хэмжээ /төгрөгөөр/ Үйлдвэрлэгдсэн оноос хойших хугацаа /жилээр/ 0-3 жил 4-6 жил 7-9 жил 10 ба түүнээс дээш жил 1 1500 ба түүнээс доош 750 000 1 600 000 3 350 000 10 000 000 2 1501-2500 2 300 000 3 200 000 5 000 000 11 700 000 3 2501-3500 3 050 000 4 000 000 6 700 000 13 350 000 4 3501-4500 6 850 750 8 000 000 10 850 000 17 500 000 5 4501 ба түүнээс дээш 14 210 000 27 200 000 39 150 000 65 975 000 6.Концессын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн талаар: Уг хуульд төрийн өмчийн концессын зүйлийн жагсаалтыг Засгийн газар баталдаг байсан бол "Барих-шилжүүлэх" нөхцөлтэй концессын зүйлийн жагсаалтыг Улсын Их Хурал баталдаг байх өөрчлөлт оруулсан.
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw