95 Монгол Улсын Их Хурлын 2017 оны õàâðûí ээлжит áîëîí ýýëæèò áóñ чуулганы үйл ажиллагааны танилцуулга Үүнтэй холбогдуулан 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдрийг хүртэлх хугацаанд хос тэжээлт автомашин, шингэрүүлсэн хийгээр ажилладаг автомашин, цахилгаан тэжээлт автомашинд ногдуулсан онцгой албан татварыг татвар төлөгчид буцаан олгохоор шийдвэрлэсэн. Хууль, эрх зүйн хэлтсийн зөвлөх Ё.Энхсайхан Утас:262946, 88110979 МОНГОЛ УЛСЫН 2017 ОНЫ ТӨСВИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ХАМТ БАТЛАГДСАН ХУУЛЬ, ТОГТООЛЫН ТАНИЛЦУУЛГА Улсын Их Хурлаас 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр баталсан Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн хамт 7 хууль, 3 тогтоол батлагдсан юм. Эдгээр хууль, тогтоолуудад дараахь асуудлуудыг тусгаж баталсан. Үүнд: 1.Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар: Төсвийн тогтвортой байдлын тухай хуулиар тодорхойлж өгсөн төсвийн тусгай шаардлагуудын нэг болох нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцлийн алдагдлын тухайн жилийн оны үнээр тооцсон ДНБ-нд эзлэх хувь хэмжээг 2017 онд 10.4 хувиас, 2018 онд 9.5 хувиас, 2019 онд 6.9 хувиас, 2020 онд 5.1 хувиас, 2021 онд 3.6 хувиас, 2022 онд 2.8 хувиас хэтрүүлэхгүй харин 2023 оноос 2.0 хувиас илүүгүй алдагдалтай, эсхүл ашигтай байлгана гэж батлав. Мөн хуулиар Төсвийн тогтворжуулалтын сангийн хөрөнгө нь ДНБ-ний 5 хувиас доошгүй байх хуулийн заалтыг хүчингүй болгосон. 2.Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн талаар: Өмч хувьчлалын орлогыг төсвийн орлого хэсэгт бүртгэхгүй, харин төсвийн алдагдлыг санхүүжүүлэх эх үүсвэр талд бүртгэхээр болсон. "Барих-шилжүүлэх" нөхцөлтэйгээр хэрэгжих төрийн өмчийн концессын зүйлийн жагсаалтыг Улсын Их Хурал тухайн жилийн төсвийн тухай хуулийн хавсралтаар баталдаг байхаар хуульчилсан. Дээд шатны байгууллагатай хамтран хэрэгжүүлж байгаа олон улсын байгууллагын төсөл, хөтөлбөрөөс олгох урамшуулал, дэмжлэгийг хандивлагч талаас хүлээн авагч талыг тусгайлан заасан тохиолдолд тухайн сум, дүүргийн орон нутгийн хөгжлийн санд хөрөнгө хуваарилахад тооцдог итгэлцүүрийг баримтлахгүйгээр шууд хуваарилах зохицуулалт тусгагдсан. 3.Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн талаар: Тухайн жилийн төсвийн алдагдлыг нөхөх зориулалтаар Төсвийн тогтворжуулалтын сангаас зарцуулалт хийж болох хуулийн зохицуулалт нь зөвхөн 2017 оны төсвийн жилд хамааралтай байсныг өөрчилж 2023 оны төсвийн жилийг дуустал дагаж мөрдөхөөр хугацааг сунгасан.
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw