94 Монгол Улсын Их Хурлын 2017 оны õàâðûí ээлжит áîëîí ýýëæèò áóñ чуулганы үйл ажиллагааны танилцуулга дүнг 2017 оны төсвийн тухай хуулийн баталсан түвшингээр тооцож 14,300.0 сая төгрөгөөр бууруулсан. Эрүүл мэндийн сайдын төсвийн багцын хөрөнгө оруулалтын зардалд Хавдар судлалын үндэсний төвийн сити томографын аппаратын төсөвт өртгийг 500.0 сая төгрөгөөр, Хууль зүйн сайдын төсвийн багцын хөрөнгө оруулалтын зардалд Гашуунсухайт боомтоор нүүрс зөөвөрлөж байгаа тээврийн хэрэгслийн гарах, орох замын урсгалыг шалгаж, бүртгэх ажил явуулахаар шаардагдах байгууламж барихад зориулж 360.0 сая төгрөгийг нэмж тусгалаа. Дээрх өөрчлөлтүүдийг хуулийн төсөлд нэмж тусгаснаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн төслөөс нэгдсэн төсвийн нийт тэнцвэржүүлсэн орлогыг 20.0 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж, нийт зарлага ба цэвэр зээлийн дүнг 39.7 тэрбум төгрөгөөр бууруулж, төсвийн тэнцлийг 59.7 тэрбум төгрөгөөр буюу 0.8 хувиар сайжруулсан байна. Тав.НИЙГМИЙН ДААТГАЛЫН САНГИЙН ТӨСӨВ 2017 оны төсвийн тодотголд Нийгмийн даатгалын санг бүрдүүлэх тэтгэврийн, тэтгэмжийн, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчний, ажилгүйдлийн, эрүүл мэндийн даатгалын гэсэн 5 сангийн орлогыг 1,412.8 тэрбум төгрөгөөр төлөвлөсөн нь 2017 оны батлагдсан дүнгээс 22.0 тэрбум төгрөгөөр өссөн байна. Нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдлийг арилжааны банканд хадгаламж хэлбэрээр байршуулсан хүүгийн хэмжээг шинэчлэн тогтоосонтой холбоотойгоор Нийгмийн даатгалын сангийн бусад орлого 20.2 тэрбум төгрөгөөр нэмэгдэж 70.7 тэрбум төгрөгт хүрсэн нь тус сангийн орлогыг нэмэгдүүлэх үндэслэл болсон байна. Тус сангаас 2017 онд тэтгэвэр, тэтгэмж, эмчилгээ үйлчилгээг иргэдэд хүргэхэд 1,891.7 тэрбум төгрөгийн хөрөнгийг зарцуулахаар төлөвлөсөн нь 2017 оны батлагдсан дүнгээс 4.3 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн. Мөн Нийгмийн даатгалын санд улсын төсвөөс олгох санхүүжилтийг 587.3 тэрбум төгрөгөөр баталснаар тус сангийн нийт орлого 1,999.9 тэрбум төгрөг болж, 2017 оны батлагдсан дүнгээс 21.9 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн байна. Хууль, эрх зүйн хэлтсийн зөвлөх Б.Гандулам Утас:262945, 99059184 ОНЦГОЙ АЛБАН ТАТВАРЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ, ОНЦГОЙ АЛБАН ТАТВАРЫН ТУХАЙ ХУУЛИЙГ ДАГАЖ МӨРДӨХ ЖУРМЫН ТУХАЙ ХУУЛИЙН ТАНИЛЦУУЛГА 2017 оны төсвийн тодотголыг батлахад импортоор оруулж ирж байгаа хос тэжээлт автомашин, шингэрүүлсэн хийгээр ажилладаг автомашин, цахилгаан тэжээлт автомашинд ногдуулах онцгой албан татварыг 100 хувь чөлөөдөг байсныг, 50 хувь хөнгөлдөг байхаар өөрчилсөн билээ. Энэ хуулийг батлахаас өмнө ачигдсан автомашинд ногдуулах онцгой албан татварыг өмнө чөлөөлж байснаар тогтоох нь зүйтэй гэж үзээд, татварыг хэмжээг Онцгой албан татварын тухай хуулийн 6.3-т заасан хэмжээний 0-50 хувиар Засгийн газар тогтоох эрхийг өглөө.
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw