Чуулганы танилцуулга

93 Монгол Улсын Их Хурлын 2017 оны õàâðûí ээлжит áîëîí ýýëæèò áóñ чуулганы үйл ажиллагааны танилцуулга Дөрөв.УЛСЫН ТӨСӨВ Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар 2017 оны төсвийн жилд улсын төсөвт төвлөрүүлэх төсвийн тэнцвэржүүлсэн орлогын дүнг 4,276.4 тэрбум төгрөгөөр, зарцуулах төсвийн зарлагын /тэнцвэржүүлсэн орлогод нийцүүлсэн/ хэмжээг 6,959.7 тэрбум төгрөгөөр, Монгол Улсын төсвийн хөрөнгөөр санхүүжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн зардлыг 492.8 тэрбум төгрөгөөр, “Барих-Шилжүүлэх” концессын төрлөөр хэрэгжүүлсэн төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн зардлыг 70.9 тэрбум төгрөгөөр баталлаа. Мөн Засгийн газрын 2017 оны төсвийн жилд нэмэгдүүлэх өр болон өрийн баталгааны дээд хэмжээг 4,610.3 тэрбум төгрөг байхаар баталж, Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 19.3 дахь хэсэгт заасан Засгийн газрын өрийн хязгаарт багтаан өрийн зохицуулалт хийх чиглэл өгсөн. Төсвийн тодотголоор 2017 оны төсвийн жилд орон нутгийн төсөвт олгох санхүүгийн дэмжлэгийн хэмжээг 15 аймагт 131.2 тэрбум төгрөгөөр, орон нутгийн төсвөөс улсын төсөвт төвлөрүүлэх орлогын хэмжээг 7 аймагт 206.3 тэрбум төгрөгөөр, Орон нутгийн хөгжлийн нэгдсэн сан болон улсын төсвөөс Орон нутгийн хөгжлийн санд олгох орлогын шилжүүлгийг Улаанбаатар хот болон 21 аймагт 53.0 тэрбум төгрөг байхаар баталсан. Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт орсонтой холбоотойгоор 2017 оны төсвийн тодотголоор олон улсын байгууллагын төсөл, хөтөлбөрөөс олгох урамшуулал 7.1 тэрбум төгрөгийг 21 аймгийн 154 сумын Орон нутгийн хөгжлийн санд олгохоор хавсралтаар баталсан. Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг Улсын Их Хурлаар хэлэлцээд, хуулийн төсөлд дараахь өөрчлөлтүүдийг оруулан баталсан. Үүнд: Нэгдсэн төсвийн нийт тэнцвэржүүлсэн орлогыг 20.0 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлсэн. Үүнд: Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын төсвийн багцын өөрийн орлогыг 20.0 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэхээр тооцсон. Төсвийн ерөнхийлөн захирагчдын урсгал зардлыг: - гадаад зээл, тусламжаар санхүүжих; - шүүхийн шийдвэрийн дагуу; - валютын ханшийн зөрүүгээс нэмэгдсэн; - төсвийн ерөнхийлөн захирагч хооронд, эсвэл тухайн төсвийн ерөнхийлөн захирагчийн багцад зохицуулалт хийгдсэн; - өөрийн орлого, эх үүсвэртэйгээ нэмэгдсэн зардлуудыг нэмэгдсэн дүнгээр нь хэвээр үлдээж, улсын төсвөөс санхүүжүүлэхээр нэмэгдүүлснийг 2017 оны төсвийн тухай хуулийн баталсан түвшингээр тооцон, нэгдсэн төсвийн нийт зарлага ба цэвэр зээлийн дүнг 39.7 тэрбум төгрөгөөр бууруулсан. Монгол Улсын төсвийн хөрөнгөөр санхүүжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээнээс: - нэмж санхүүжилт олгох шаардлагагүй, 2017 онд 1,198.8 сая төгрөгөөр санхүүжүүлэхээр тусгасан 6 төсөл, арга хэмжээг хассан; - өмнөх жилүүдэд олгосон санхүүжилтийн гүйцэтгэлийг үндэслэн 9 төсөл, арга хэмжээний 2017 онд санхүүжих дүнг 2,339.3 сая төгрөгөөр бууруулсан; - эрүүл мэнд, боловсролын салбараас бусад салбарын их засварын зардлын

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw