92 Монгол Улсын Их Хурлын 2017 оны õàâðûí ээлжит áîëîí ýýëæèò áóñ чуулганы үйл ажиллагааны танилцуулга - импортын тамхины гаалийн татварыг нэмэгдүүлэх; - автобензины онцгой албан татвар буулгах шийдвэрийг үе шаттайгаар буцаах; - суудлын автомашины онцгой албан татварыг нэмэгдүүлэх шийдвэр гаргасан. Гурав.НЭГДСЭН ТӨСВИЙН НИЙТ ЗАРЛАГА БА ЦЭВЭР ЗЭЭЛ /тэрбум төгрөг/ Үзүүлэлт 2017 оны батлагдсан төсөв 2017 оны тодотгосон төсөв Зөрүү Дүн Хувь 1 2 3=2-1 4=2/1 Нийт зарлага ба цэвэр зээлийн дүн 8,568.9 8,750.2 181.3 2.1% А.Урсгал зардал 6,947.8 6,843.6 -104.2 -1.5% 1.Бараа, үйлчилгээний зардал 3,043.1 3,068.2 25.1 0.8% 2.Зээлийн үйлчилгээний төлбөр 1,345.8 1,210.6 -135.2 -10.0% 3.Татаас ба урсгал шилжүүлэг 2,558.9 2,564.9 6.0 0.2% Б.Хөрөнгийн зардал 1,483.9 1,579.8 95.9 6.5% В.Эргэж төлөгдөх цэвэр зээл 137.2 326.7 189.5 2.4% Нэгдсэн төсвийн нийт зарлага ба цэвэр зээл 2017 онд 8,750.2 тэрбум төгрөг болж 2017 оны батлагдсан төсвөөс 181.3 тэрбум төгрөгөөр буюу 2.1 хувиар нэмэгдсэнээс хөрөнгийн зардал 95.9 тэрбум төгрөгөөр, эргэж төлөгдөх цэвэр зээл 189.5 тэрбум төгрөгөөр нэмэгдэж, урсгал зардал 104.2 тэрбум төгрөгөөр буурсан байна. Төсвийн зарлагын талаар: 2017 онд төсвийн нэгдмэл байдлыг хангах, төсвийн алдагдлыг зорилтот түвшинд хязгаарлах, Олон улсын валютын сантай хэрэгжүүлэх хөтөлбөрийн хүрээнд тохирсон зарим арга хэмжээг хэрэгжүүлж эхлэх, дунд болон урт хугацаанд төсвийн зарлагын ачааллыг бууруулахад чиглэсэн эрх зүйн орчныг бүрдүүлэх чиглэлийг баримталсан. Үүнд: Нэг.Төрийн албаны цалин хөлсний зардлын өсөлтийг түр хязгаарлах, шинэ томилгоо хийхгүй байх. Хоёр.Хөдөө аж ахуйн салбарын үйлдвэрлэлийг эрчимжүүлэх, жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих, ажлын байрыг нэмэгдүүлэх, хүнсний аюулгүй байдал, эрүүл ахуйг сайжруулах, хүн амд үзүүлэх эрүүл мэнд, боловсролын үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, төрийн бусад үйлчилгээг хэвийн үргэлжлүүлэх нөхцөлийг хангах зорилгоор дараахь арга хэмжээнүүдийг санхүүжүүлэхээр төсвийн тодотголд тусгасан. - Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгагдсан “Мах, сүүний анхдугаар аян”-г эхлүүлэх, “Атрын 3 дугаар аян”-ыг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх; - үйл ажиллагааны зохион байгуулалт, зээлийн эргэн төлөлтийг сайжруулах замаар бий болсон орлого, санхүүжилтийн эх үүсвэрийг ажлын байр нэмэгдүүлэх, жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих арга хэмжээнд зарцуулах; - валютын ханшийн өөрчлөлтөөс үүссэн үйл ажиллагааны зардлын дутууг нэмж санхүүжүүлэх; - төрийн үйлчилгээг хэвийн үргэлжлүүлэх нөхцөлийг хангахад шаардагдах зарим зардлыг төсөвт нэмж тусгах.
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw