91 Монгол Улсын Их Хурлын 2017 оны õàâðûí ээлжит áîëîí ýýëæèò áóñ чуулганы үйл ажиллагааны танилцуулга буюу ДНБ-ний 33.6 хувь болж, нэгдсэн төсвийн нийт тэнцвэржүүлсэн алдагдал 2,714.4 тэрбум төгрөг буюу ДНБ-ний 9.1 хувьтай тэнцэж байна. Монгол Улсын 2017 оны төсвийн тодотголд баримталсан зарчим: - эдийн засгийг тогтворжуулж, эдийн засгийн тогтвортой урт хугацааны өсөлтийн суурийг тавих; - зарлага бууруулах, өсөлтийг дунд хугацаанд хязгаарлах чиглэлээр Олон улсын валютын сантай тохирсон арга хэмжээг хэрэгжүүлэх; - төсвийн алдагдлыг үе шаттайгаар бууруулах; - төсвийн сахилга батыг сахиж, төсвийн бүтцийн шинэчлэлийг хэрэгжүүлэх; - урт хугацаатай, хөнгөлөлттэй санхүүжилтийг түлхүү ашиглах замаар өрийн тогтвортой байдлыг хангах; - төрөөс иргэдэд хүргэх үйлчилгээний чанар, хүртээмжийг бууруулахгүй байх; - хөдөлмөр эрхлэлт, ажлын байрыг нэмэгдүүлэх, эсвэл орлого нэмэгдүүлэх үр дүнтэй, санхүүжүүлэх эх үүсвэртэй хөтөлбөр, арга хэмжээний зардлыг төсөвт тусгах. Хоёр.НЭГДСЭН ТӨСВИЙН НИЙТ ОРЛОГО /тэрбум төгрөг/ Үзүүлэлт 2017 оны батлагдсан төсөв 2017 оны тодотгосон төсөв Зөрүү 1 2 3=2-1 Төсвийн нийт орлого ба тусламжийн дүн 6,390.2 6,511.3 121.1 Тогтворжуулалтын сан 8.4 208.8 200.4 Ирээдүйн өв сан 221.6 266.8 45.2 Төсвийн тэнцвэржүүлсэн орлого ба тусламжийн дүн 6,160.2 6,035.7 -124.5 1.Татварын орлого 4,983.8 5,049.6 65.8 2.Татварын бус орлого 1,176.4 986.2 -190.2 Нэгдсэн төсвийн нийт орлого 2017 онд 6,511.3 тэрбум төгрөгт хүрч, үүнээс Тогтворжуулалтын санд 208.8 тэрбум төгрөг, Ирээдүйн өв санд 266.8 тэрбум төгрөгийг төвлөрүүлснээр нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого ба тусламжийн дүн 6,035.7 тэрбум төгрөг болж, 2017 оны батлагдсан төсвийн дүнгээс -124.5 тэрбум төгрөгөөр 2.0 хувиар буурсан байна. Төсвийн орлогын талаар: 2017 онд төсвийн орлогод нэг салбараас хамаарсан хамаарлыг бууруулж, татварын хөнгөлөлт, чөлөөлөлтийг тодорхой хэмжээгээр хумих, тэгш шударга татварын тогтолцоог бүрдүүлж, Олон улсын валютын сантай хамтран хэрэгжүүлэх хөтөлбөрийн хүрээнд төсвийн орлогын тогтвортой эх үүсвэрийг бүрдүүлэх чиглэл баримталсан. 1.Төсвийн орлогын тогтвортой эх үүсвэрийг бий болгох, иргэдийн орлогын ялгааг бууруулах, татварын тэгш, шударга байх зарчмыг хангах чиглэлээр хувь хүний хадгаламжийн хүүгийн орлогоос татвар авах, хуулийн хэрэгжилтийн хугацааг наашлуулсан. 2.Нийгэм, эрүүл мэнд, байгаль орчинд сөрөг нөлөөлөл үзүүлдэг зарим төрлийн хэрэглээг хязгаарлах чиглэлээр:
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw