90 Монгол Улсын Их Хурлын 2017 оны õàâðûí ээлжит áîëîí ýýëæèò áóñ чуулганы үйл ажиллагааны танилцуулга - Хэрэглээний үнийн өсөлтийн түвшинг 2018 онд 6.1, 2019 онд 6.9, 2020 онд 6.5 байхаар, - Нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогын хэмжээг 2018 онд 6,808.4 тэрбум төгрөг, 2019 онд 7,803.1 тэрбум төгрөг, 2020 онд 8,759.2 тэрбум төгрөг байхаар, - Нэгдсэн төсвийн нийт зарлагын дээд хэмжээг 2018 онд 9,451.0 тэрбум төгрөг, 2019 онд 9,971.0 тэрбум төгрөг, 2020 онд 10,555.0 тэрбум төгрөг байхаар, - Нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцлийн алдагдлын дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувийг 2018 онд 9.5, 2019 онд 6.9, 2020 онд 5.1 байхаар, - Засгийн газрын өрийн дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувийг 2018 онд 80.0, 2019 онд 75.0, 2020 онд 70.0 байхаар тус тус баталлаа. 2."Монгол Улсын нэгдсэн төсвийн 2018 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2019-2020 оны төсвийн төсөөллийн тухай хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын талаар: Энэ тогтоолоор Улсын Их Хурлын 2016 оны 71 дүгээр тогтоолоор баталсан “Эдийн засгийг сэргээх хөтөлбөр” болон Олон Улсын Валютын Сангийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн хүрээнд хэрэгжүүлж байгаа бодлогын арга хэмжээний хүрээнд эдийн засгийн нөхцөл байдал сайжирч, төсвийн орлого нэмэгдвэл Монгол Улсын 2018 оны төсвийн тухай хуулийн төслийг боловсруулах үед холбогдох өөрчлөлтийг дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэлд тусгахыг Монгол Улсын Засгийн газарт даалгасан. Хууль, эрх зүйн хэлтсийн зөвлөх Ё.Энхсайхан Утас:262946, 88110979 МОНГОЛ УЛСЫН 2017 ОНЫ ТӨСВИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ, НИЙГМИЙН ДААТГАЛЫН САНГИЙН 2017 ОНЫ ТӨСВИЙН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТАНИЛЦУУЛГА Улсын Их Хурал Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан тусгай шаардлагыг хангасан Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн баталлаа. Нэг.МОНГОЛ УЛСЫН НЭГДСЭН ТӨСӨВ /тэрбум төгрөг/ Д/д Үзүүлэлт 2017 оны батлагдсан төсөв 2017 оны тодотгосон төсөв Зөрүү 1 2 3=2-1 1 Төсвийн орлого 6,160.2 6,035.7 -124.5 2 Төсвийн зарлага 8,568.9 8,750.2 +181.3 3 Тэнцэл -2,408.7 -2,714.4 +305.7 4 ДНБ-д эзлэх хувь -9.1% -10.4% +1.3% Монгол Улсын 2017 оны нэгдсэн төсвийн нийт тэнцвэржүүлсэн орлого 6,035.7 тэрбум төгрөг буюу ДНБ-ний 23.2 хувь, нийт зарлага ба цэвэр зээл 8,750.2 тэрбум төгрөг
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw