89 Монгол Улсын Их Хурлын 2017 оны õàâðûí ээлжит áîëîí ýýëæèò áóñ чуулганы үйл ажиллагааны танилцуулга Төсвийн тогтворжуулалтын сангийн бүрдүүлэх эх үүсвэр, энэ сангийн зарцуулалтын талаар тусгасан хуулийн зүйл, заалтыг 2020 оноос хэрэгжүүлж эхлэх байсныг өөрчилж 2024 он болголоо. 4.Нийгмийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын тухай хуулиудыг хэрэглэх журмын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн талаар: Тэтгэврийн даатгалд төлөх ажил олгогч болон даатгуулагчаас төлөх шимтгэлийн хэмжээг тус бүр 2.5 пунктээр үе шаттайгаар нэмэгдүүлнэ. Тодруулбал, 2018 онд 1 хувиар, 2019 онд 0.5 хувиар, 2020 онд 1 хувиар тус тус нэмэгдүүлэхээр тооцсон. 5.Нийгмийн халамжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн халамжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн талаар: Нийгмийн халамжийн тэтгэвэр авах нас 60 ба түүнээс дээш настай эрэгтэй, 55 ба түүнээс дээш настай эмэгтэй байсныг эрэгтэй, эмэгтэй хоёулаа 65 нас байхаар өөрчиллөө. Ингэхдээ эрэгтэй бол насыг 2027 он хүртэл жилд 6 сараар нэмэгдүүлж, эмэгтэй бол 2037 он хүртэл жилд 6 сараар нэмэгдүүлж тооцно. 6.Цэргийн алба хаагчийн эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн талаар: Цэргийн тэтгэвэр тогтоолгосон бэлтгэл, чөлөөнд байгаа дээд офицерт олгодог урьд эрхэлж байсан албан тушаалын цалин, улсын хил болон алслагдсанд тооцох цэргийн анги, байгууллага, суурин бус газрын цэргийн анги, салбар болон аймгийн төвийн хилийн отряд, цэргийн анги, салбарт ажиллаж байгаа албан хаагч нарт 5-н жил тутамд мөнгөн урамшуулал олгох, мөн офицер, ахлагч, цэргийн гэрээт алба хаагчийг орон сууцаар хангаагүй бол орон сууц, гэр, байшин хөлслөх тухайн орон нутгийн түрээсийн төлбөрийг 12 хавтгай дөрвөлжин метрээр тооцож цэргийн анги, байгууллагаас олгох зохицуулалтыг тус тус хүчингүй болгосон. Гадаадын цэргийн сургуульд суралцагч офицер, ахлагчид цалин хөлс олгохоор тогтоосныг сургалтын тэтгэлэг болгож өөрчиллөө. Цэргийн алба хаагч ажлын 18 өдөр амрахаар заасныг хөдөлмөрийн хуультай нийцүүлэн 15 өдөр болгов. Хууль, эрх зүйн хэлтсийн зөвлөх Ё.Энхсайхан Утас:262946, 88110979 МОНГОЛ УЛСЫН НЭГДСЭН ТӨСВИЙН 2018 ОНЫ ТӨСВИЙН ХҮРЭЭНИЙ МЭДЭГДЭЛ, 2019-2020 ОНЫ ТӨСВИЙН ТӨСӨӨЛЛИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ТАНИЛЦУУЛГА 1.Монгол Улсын нэгдсэн төсвийн 2018 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2019-2020 оны төсвийн төсөөллийн тухай хуулийг Улсын Их Хурал 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдөр баталлаа. Монгол Улсын нэгдсэн төсвийн 2018 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2019-2020 оны төсвийн төсөөллийн гол үзүүлэлт болох:
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw