Чуулганы танилцуулга

9 Монгол Улсын Их Хурлын 2017 оны õàâðûí ээлжит áîëîí ýýëæèò áóñ чуулганы үйл ажиллагааны танилцуулга нэвт жиндэхгүйн тулд хичээн зүтгэх хэрэгтэй. Зүтгэлийн үрээр амжилт олдог, хаврын дараа зун болдог билээ. Монгол Улсын Ерөнхий сайд саяхан төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны байгууллага, төрийн өмчит улсын үйлдвэрийн газрын удирдлагатай уулзах үеэрээ хийх ажил, бодлого зорилт, баримтлах зарчмаа тодорхойлсон. Эдийн засаг “эмнэлгийн сэхээнээс энгийн тасагт шилжсэн” бол одоо эдгэрэх ёстой. Эдийн засгаа эрүүлжүүлж, “эмнэлгээс гаргах” гол ажлыг энэ хавар эхэлж, энэ ондоо багтааж дуусгахыг эрмэлзэх учиртай. Дэлхийн зах зээл дээр эрдэс бүтээгдэхүүний үнэ өссөн, ОУВС-тай хамтарч хөтөлбөр хэрэгжүүлэхээр болсон, гадаад орчинд эерэг хандлага гарч байгаа, улсын төлбөрийн чадвар сайжирсан, гадаадын хөрөнгө оруулагчдын сонирхол дахин нэмэгдэж байгаа зэрэг тааламжтай нөхцөлийг бид алдаж болохгүй. Уул уурхай, эрчим хүчний салбарт хэрэгжүүлэх томоохон төслүүдийг байрнаас нь хөдөлгөх шийдэмгий, тодорхой алхмыг чухамхүү энэ хавар л хийх шаардлагатай. Монгол Улс “Чалько”-д тавьсан өрөө төлж дууслаа. Засгийн газраас зөв менежмент хэрэгжүүлснээр үлдээд байсан өрийг богино хугацаанд барагдуулж чадлаа. Одоо Тавантолгойн нүүрснээс олох орлого бүтнээрээ Монгол Улсын төсөвт орж, баялгийн үр шим монголчууддаа бүрэн зориулагдах болно. Энэ талаар ард түмэндээ амласан зүйл ч бидэнд бий. Цаашид ямар арга замаар, хэрхэн ашиглах асуудлаа нэг мөр болгомоор байна. Царигийн хэмжээ, цацсан хөрөнгө тойрсон ярианаас цаашгүй байгаа төмөр замын талаар оновчтой шийдвэр, бодит үр дүн гаргах цаг болсон. Энэ хаврын чуулганаар хэлэлцэхээр төлөвлөсөн “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг хангах тухай” Улсын Их Хурлын тогтоол энэ ажлыг зөв замд нь нэг мөр чиглүүлэх гол хөшүүрэг болох учиртай. Энэ онд 1200 гаруй км төмөр зам барих төслийн ажлыг эхлүүлж, 1400 гаруй км хатуу хучилттай зам, 640 уртааш метр төмөр бетон гүүрийн төсөл үргэлжлэн хэрэгжих ёстой. 430 км авто замын барилга, их засварын ажлыг шинээр эхлүүлнэ, цахилгаан, дулаан хангамж, эрчим хүчний салбарт хэд хэдэн томоохон төслийг эхлүүлж, барьж байгуулна гэж төлөвлөсөн. Эдгээр болон бусад бүтээн байгуулалтын ажлыг цаг алдалгүй эхлүүлмээр байна. 2017 оны эхний 3 сард зарлах ёстой 3030 тендерээс 753-ыг зарласан буюу төлөвлөсөн ажил 25 хувийн гүйцэтгэлтэй байна. Сонгон шалгаруулалт удаашрах тусам тендер буруу замаар ордог, булхай будлиан нэмэгддэг, хөрөнгө санхүү тарамддагийг бид сайн мэднэ. “Алт-2” хөтөлбөр хэрэгжүүлэх, зэсийн баяжмал болон газрын тос боловсруулах үйлдвэрийн техник, эдийн засгийн үзүүлэлтийг боловсруулах гэх мэт ирээдүйд чиглэсэн, эдийн засгаа тэтгэх, нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэлийн төслийн зэрэгцээ хаврын тариалалт, мал төллөлт зэрэг цаг үеийн чухал ажлууд шил шилээ даран хүлээж байна. Бодлого зорилт, хөтөлбөр төслөө хугацаанд нь, чанартай, зөв зохион байгуулалт, сайн менежементээр ханган хэрэгжүүлэхэд Засгийн газар урьд урьдынхаас илүү анхаарлаа төвлөрүүлэх шаардлагатай байна. Дотоодын банкны салбарт гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж олон улсын стандартыг нэвтрүүлэх, өрсөлдөөн бий болгох, үндэсний төлбөрийн системийн тогтвортой, тасралтгүй, найдвартай, үр ашигтай байдлыг хангахад чиглэсэн Хөрөнгө оруулалтын банкны тухай, Үндэсний төлбөрийн системийн тухай хуулийн төслийг Улсын Их Хурал энэ чуулганаараа батлан гаргах шаардлагатай.

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw