Чуулганы танилцуулга

8 Монгол Улсын Их Хурлын 2017 оны õàâðûí ээлжит áîëîí ýýëæèò áóñ чуулганы үйл ажиллагааны танилцуулга Монгол Улсын Засгийн газар төлбөр төлөх хугацаа нь болоод байсан Монгол Улсын Хөгжлийн банкны 580 сая ам. долларын бондын төлбөрийг хөрвүүлж, “Хуралдай” бондыг олон улсын хөрөнгийн зах зээлд амжилттай арилжааллаа. Энэ үеэр олон улсын санхүүгийн зах зээлийн хөрөнгө оруулагчид 3.3 тэрбум ам. долларын бонд худалдаж авахад бэлэн байгаагаа илэрхийлсэн нь хэдхэн сарын өмнө зээл авч чадахгүйдээ тулаад байсан Монгол Улсад итгэх хөрөнгө оруулагчдын итгэл эргэн сэргэсний нотолгоо боллоо. Улсын Их Хурлаас Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийг шинэчлэн баталж, төлбөрийн чадварыг нь сайжруулах шийдвэртэй алхам хийсэн нь ийм эерэг үр дагавар гарахад зохих түлхэц болсон. Өнгөрсөн долоо хоногт миний бие Япон Улсад албан ёсны айлчлал хийж, Бангладеш Улсын нийслэл Дака хотноо болсон Олон улсын парламентын холбооны 136 дугаар чуулганд оролцон, Ази, Номхон далайн бүлгийн хуралдааныг даргалах болж, дэлхийн олон улс орны парламентын тэргүүн, төлөөлөгчидтэй уулзлаа. Тэд хүндрэлийг даван туулах чиглэлээр Монголын төр, засгаас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээг сайшааж, улс төрийн тогтвортой байдал бий болсонд талархан, тусалж дэмжихэд бэлэн байгаагаа илэрхийлж байна. Эдгээр эерэг өөрчлөлт нь амжилт хэдий ч нэгэнт бий болсон улсын өрийн дарамт, санхүүгийн тогтолцооны асуудлыг шийдвэрлэж, цаашдын тогтвортой өсөлтийн зам руу буцахад хангалтгүй юм. Сүүлийн жилүүдэд замбараагүй зээлж, бодлогогүй зарцуулсны уршиг, өрийн дарамт байсаар байна. Засгийн газрын өрийн өнөөгийн үнэ цэнээрх үлдэгдэл 18.6 их наяд төгрөг буюу ДНБ-ий 76.9 хувьд хүрч, зээлийн хүүгийн зардалд 2017 оны төсвийн жилийн батлагдсан зардлын 16 хувийг буюу 1.3 их наяд төгрөг төлөхөөр болоод байна. Засгийн газар, Монголбанкнаас Олон Улсын Валютын Сантай чамгүй урт хугацаанд, амаргүй яриа хэлэлцээр хийсний үр дүнд хөтөлбөр хэрэгжүүлэх урьдчилсан тохиролцоонд хүрсэн. Олон Улсын Валютын Сангийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр” санхүүгийн салбарын засаглал, хяналт шалгалтыг сайжруулах шинэчлэлийг хийхэд бидэнд тусална. Мөн урьд нь гарсан алдаа дутагдал юунд байсныг ч тодруулж өгнө. Хөтөлбөр эдийн засгийн хүндрэлийг даван туулж, улс орны санхүү, эдийн засгийн байдал тогтворжих, банк, санхүүгийн систем эрүүлжин, бизнесийн орчин сайжрах, хөрөнгө оруулагчдыг татах, иргэдийн амьдрал дээшлүүлэхэд нааштай үр дүнгээ өгнө гэдэгт итгэлтэй байна. Энэ дашрамд Монгол Улсын ардчилсан шинэтгэлийг гүнзгийрүүлэх, учирсан саад бэрхшээлийг гэтлэн давах чиглэлээр байнга зөвлөж, дэмжиж байдаг найрсаг харилцаат улс орнууд, олон улсын түнш байгууллага, тэдгээрийн элч төлөөлөгч нарт Монгол Улсын Их Хурлын нэрийн өмнөөс талархал илэрхийлье. Олон Улсын Валютын Сангийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн тулд хэд хэдэн асуудлыг энэхүү чуулганаар хэлэлцэн шийдвэрлэх ёстой. Юуны түрүүнд Монгол Улсын 2017 оны төсөвт тодотгол хийх шаардлагатай. Тодотголоор төсвийн үндсэн үзүүлэлтүүдийг сайжруулах, төсвийн орлогын тогтвортой эх үүсвэр бий болгох, төсвийн сахилга, хариуцлагыг чангатган, зарлагын үр ашгийг дээшлүүлэх талаар хэрэгжүүлж байгаа бодлогыг шинэ түвшинд үргэлжлүүлэх болно. Төсвийн тодотголтой хамт зарим төрлийн татварыг үе шаттай нэмэх, тэтгэврийн насыг уртасгах зэрэг асуудлыг хэлэлцэх болно. Ингэхдээ олонх цөөнх гэж хуваагдалгүй, оноо очков авах гэлгүйгээр, иргэдийн амьжиргаанд сөрөг нөлөө багатайгаар шийдэх чиглэлийг баримтлах нь зүйтэй. Эрхэм гишүүд ээ, төрийн түшээ нар аа, Эх оронд минь хавар цаг ирж байна. Өсөн төлжиж, үржин дэлгэрэх, дулаан зөөлөн улирал айсуй. Гэхдээ хавар хавсаргатай байдгийг санагтун. Хаврын хавсарганд хавирга

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw