Чуулганы танилцуулга

10 Монгол Улсын Их Хурлын 2017 оны õàâðûí ээлжит áîëîí ýýëæèò áóñ чуулганы үйл ажиллагааны танилцуулга Мал аж ахуйн салбарыг хөгжүүлж, малчин өрхийн орлогын тогтвортой эх үүсвэрийг нэмэгдүүлэх асуудал амьдралаас урган гарч байна. Хаврын чуулганаар хэлэлцэхээр төлөвлөсөн Мал, амьтны эрүүл мэндийн тухай, Малын генетик нөөцийн тухай хуулийн төсөл нь мал эмнэлгийн албаны тогтолцоог олон улсын жишигт нийцүүлэх, мал, амьтны халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх тогтолцоог бэхжүүлж, дунд хугацаанд гадаад зах зээлд мал, амьтны гаралтай бүтээгдэхүүнийг экспортлох, түүхий эд, бүтээгдэхүүнээс олох орлогыг нэмэгдүүлж, малчдын амьжиргааг дээшлүүлэхэд чухал нөлөө үзүүлнэ. Эрхэм түшээд, төрийн албан хаагчид аа, Монголын ард түмэн биднээс сахилга хариуцлагыг, ёс жудгийг нэхэж байна. Төрийн алба, төрийн албан хаагчийн чадавхи суларч болохгүйг сануулж байна. Үүрэг хариуцлагатаа эзэн болж, мэдлэг боловсрол, туршлага чадвараар шигшигдсэн, төр түмэндээ үнэнчээр зүтгэж, тэдэндээ хүлээн зөвшөөрөгдсөн төрийн албан хаагч цөөрлөө хэмээн иргэд шүүмжилж байна. Энэ гашуун ч гэлээ гарцаагүй зөв сануулгыг урьдын адил нүдэн балай, чихэн дүлий өнгөрөөж болохгүй. Сонгууль болгоны дараа хийгддэг төрийн албаны халаа, сэлгээ, томилгоо бараг байх ёстой хэм хэмжээ, журам дүрэм болж хэвшихэд хүрлээ. Намын нэрээр гул барьж, төрлийн болон бүлэглэлийн хэлхээгээр төрийн албыг торлох үзэгдэл байсаар байна. Төрийн албан хаагчдын дунд сонгуулийн мөчлөгөөр л ажиллах сэтгэхүй энгийн зүйл, хэвийн үзэгдэл болтлоо даамжирлаа. Үүнийг даган төрийн ажлын тогтсон дэг жаяг алдагдаж байна. Энэ байдлыг халахгүй бол мөнгөтэй, баялагтай байлаа гээд бид хөгжихгүй, урагшлахгүй. Төрийн алба улс төрөөс ангид, шударга, ил тод байж, ард түмэнд үйлчлэх ёстой гэж өнгөрсөн жилүүдэд ярьсаар л байсан. Гэвч асуудлын гол зангилаа, шийдвэрлэх арга замыг тодорхойлохоос зайлсхийж, эсхүл мэдсэн хэр нь дорвитой арга хэмжээ авахгүй явсаар өнөөг хүргэлээ. Төрийн залгамж чанар, төрийн албаны мэргэшсэн тогтвортой байдлыг хангах үр дүнтэй механизм бүрдсэнгүй. Төрийн байгууллага, албан хаагчийн ажлын гүйцэтгэл, үр дүнг хэлбэрийн төдий үнэлдэг, ёс зүй, сахилга хариуцлагын тогтолцоо сул, төрийн албанд авлига, хүнд суртал амь бөхтэй оршсоор байгаа нь нууц зүйл биш ээ. Энэ хаврын чуулганаар Төрийн албаны тухай хуулийг шинэчлэхээр төлөвлөж байгаа. Төрийн албанд ажлын үр дүнгээр албан тушаал дэвшүүлэх, бууруулах, цалин хөлс, урамшуулал олгох, эсхүл хариуцлага ногдуулах асуудлыг шийдвэрлэдэг тогтолцоог хуульчилна. Төрийн албаны төв байгууллагын хараат бус, бие даасан байдлыг баталгаажуулах, төрийн үйлчилгээний чанар, хүртээмж, үр нөлөөнд олон нийтийн зүгээс хяналт тавьж оролцох эрх зүйн орчныг бүрдүүлэх зарчмыг мөн баримтална. Төрийн албаны шинэтгэлийн салшгүй хэсэг бөгөөд нийгмийн бүх салбарт хамаарах суурь асуудал бол төрийн албыг авлига, хүнд суртал, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байлгах явдал юм. Төр улсын хөгжил дэвшлийг, түмэн олны ирээдүйг, эцэстээ оршин байхуйн үндэс тулгуурыг мэрж залгидаг авлигын араа шүдийг авч хаяхгүй бол хэчнээн их хөрөнгө цутгаж, ямар ч сайн хөтөлбөр хэрэгжүүлээд нэмэргүй гэдгийг бүгд ойлгож байгаа. Нэгэнт ойлгосных, одоо тэмцэх ёстой. Энэ тэмцэлд хамгийн хатуу зарчмыг баримтлахаас өөр аргагүй. Энэ Улсын Их Хурал Авлигатай тэмцэх хөтөлбөрийг намрын чуулганаараа хэлэлцэн баталж, төлөвлөгөө, зохион байгуулалттайгаар хэрэгжүүлэх үүргийг Засгийн газар, Авлигатай тэмцэх газарт хүлээлгэснээс хойш 5 сар гаруйн хугацаа өнгөрлөө. Өнгөрсөн хугацаанд авлигатай тэмцэх чиглэлд бодитой, далайцтай ямар ажил зохион байгуулав, үр дүн нь юу болов гэдгийг хармаар байна. Тиймээс хөтөлбөрийн хэрэгжилтийн тайланг гаргуулж, үнэлэлт дүгнэлт өгөх ажлыг зохион байгуулахыг Хууль зүйн байнгын хороонд даалгаж байна.

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw