Чуулганы танилцуулга

88 Монгол Улсын Их Хурлын 2017 оны õàâðûí ээлжит áîëîí ýýëæèò áóñ чуулганы үйл ажиллагааны танилцуулга Б) Төсөв, санхүүгийн чиглэлээр МОНГОЛ УЛСЫН НЭГДСЭН ТӨСВИЙН 2017 ОНЫ ТӨСВИЙН ХҮРЭЭНИЙ МЭДЭГДЭЛ, 2018-2019 ОНЫ ТӨСВИЙН ТӨСӨӨЛЛИЙН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН БОЛОН ХАМТ БАТЛАГДСАН ХУУЛИУДЫН ТАНИЛЦУУЛГА 1.Монгол Улсын нэгдсэн төсвийн 2017 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 20182019 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн талаар: Монгол Улсын нэгдсэн төсвийн 2017 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2018-2019 оны төсвийн төсөөллийн гол үзүүлэлт болох: - Хэрэглээний үнийн индексийн түвшинг 2017 онд 6.1, 2018 онд 6.1, 2019 онд 6.9 байхаар, - Нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогын хэмжээг 2017 онд 6,035.7 тэрбум төгрөг, 2018 онд 6,808.4 тэрбум төгрөг, 2019 онд 7,803.1 тэрбум төгрөг байхаар, - Нэгдсэн төсвийн нийт зарлагын дээд хэмжээг 2017 онд 8,750.2 тэрбум төгрөг, 2018 онд 9,451.0 тэрбум төгрөг, 2019 онд 9,971.0 тэрбум төгрөг байхаар, - Нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцлийн алдагдлын дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувийг 2017 онд 10.4, 2018 онд 9.5, 2019 онд 6.9 байхаар, - Засгийн газрын өрийн дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувийг 2017 онд 85.0, 2018 онд 80.0, 2019 онд 75.0 болгож тус тус өөрчлөн баталлаа. 2.Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн халамжийн сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хуулийн зүйл, заалт хүчингүй болсонд тооцох тухай хуулиудыг хэрэглэх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн талаар: Өндөр насны тэтгэвэр тогтоолгох нас эрэгтэй "60" байсныг "65" болгож, эмэгтэй "55" байсныг "60” болгож, 4 ба түүнээс дээш хүүхэдтэй эхийн хувьд “50” байсныг “55” болгож тус тус өөрчиллөө. Энэхүү өөрчлөлтийг эрэгтэй даатгуулагчийн насыг 2027 он хүртэл жилд 6 сараар, эмэгтэй даатгуулагчийн насыг 2037 он хүртэл жилд 6 сараар, 4 ба түүнээс дээш хүүхэдтэй эхийн хувьд 2027 он хүртэл жилд 6 сараар насыг нэмэгдүүлэх байдлаар хэрэгжүүлэх юм. Өөрөөр хэлбэл, эрэгтэй даатгуулагч 2027 оноос эхлэн 65 наснаас, эмэгтэй даатгуулагч 2027 оноос 60 наснаас, 4 ба түүнээс дээш хүүхэдтэй эх 2027 оноос 55 наснаас эхлэн тэтгэвэр тогтоолгох юм. Мөн хөдөлмөрийн халуун, газрын дор, хортой, хүнд нөхцөлд ажилласан даатгуулагчийн өндөр насны тэтгэвэр тогтоолгох насыг 5 жилээр тус тус сунгах шийдвэр гаргалаа. Үүнийг хэрэгжүүлэхдээ эрэгтэй, эмэгтэй даатгуулагчийг адил 2027 он хүртэл жилд 6 сараар насыг тус тус нэмэгдүүлж тооцох юм. 3.Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн талаар:

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw