Чуулганы танилцуулга

87 Монгол Улсын Их Хурлын 2017 оны õàâðûí ээлжит áîëîí ýýëæèò áóñ чуулганы үйл ажиллагааны танилцуулга Зөрчлийн тухай хуулийн тусгай ангид заасан тохиолдолд зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээд тусгайлан олгогдсон зөвшөөрлийн дагуу үйл ажиллагаа явуулах эрхээ хэрэгжүүлэх хууль, захиргааны хэм хэмжээний актаар тогтоосон журмыг байнга, эсхүл ноцтой зөрчсөн, эсхүл тусгайлан олгогдсон зөвшөөрлийн дагуу үйл ажиллагаа явуулах эрхээ хэрэгжүүлэх журмыг зөрчсөн зөрчилд нь оногдуулсан шийтгэлийг биелүүлэхээс санаатайгаар зайлсхийсэн бол эрх хасах шийтгэлийг үндсэн шийтгэл дээр нэмж оногдуулахаар хуульд тусгасан. Шийтгэлийн хугацаа 3 сараас 2 жил хүртэл байна. Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгаар зөрчлийн үр дагаврыг арилгах, тусгай ангид заасан зарим зөрчилд албадлагын арга хэмжээ оногдуулах, зөрчил үйлдэж олсон хөрөнгө орлого, ашигласан эд зүйл, хэрэгслийг хураах, хохирол, нөхөн төлбөр гаргуулах, зөрчил үйлдсэн хүнийг албадан эмчлэх зэрэг харилцааг тусгасан. Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулга нь 2017 оны 07 дугаар сарын 01ний өдрөөс хэрэгжиж эхэлснээр Монгол Улсын иргэн, Монгол Улсад оршин сууж байгаа гадаадын иргэн, харьяалалгүй хүний хувьд Зөрчлийн тухай хуулиар шийтгэл, албадлагын арга хэмжээ оногдуулах үйлдэл, эс үйлдэхүйг судлаж мэдэх, хууль сахиулагч, эрх бүхий албан тушаалтан иргэнтэй харилцахад олон хууль тогтоомж хэрэглэж хүндрэл учруулахгүй байх зэрэг практик ач холбогдолтой болно. Зөрчлийн тухай хуулийн төслийн хамт өргөн мэдүүлсэн Зөрчлийн тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай, Барилгын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл ахуйн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай зэрэг 10 хууль, мөн Зөрчлийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийг Улсын Их Хурлаас баталсан. Хууль, эрх зүйн хэлтсийн зөвлөх Б.Баярмаа Утас: 263526, 99036669 ЗӨРЧЛИЙН ТУХАЙ ХУУЛИЙГ ДАГАЖ МӨРДӨХ ЖУРМЫН ТУХАЙ ХУУЛИЙН ТАНИЛЦУУЛГА Зөрчлийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийг Монгол Улсын Их Хурал 2017 оны 05 дугаар сарын 18-ны өдөр баталсан. Зөрчлийн тухай хуулиар Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчилж байгаа 230 гаруй хуульд заасан зөрчлийг төрөлжүүлэн нэгтгэж 625 зөрчлийн шинжийг хуульчилсан ба үүнтэй холбогдуулан салбарын харилцааг зохицуулсан хуулиудыг Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад нийцүүлэн өөрчилж, уг өөрчлөлтийг 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөхөөр болсон. Хууль, эрх зүйн хэлтсийн зөвлөх Б.Баярмаа Утас: 263526, 99036669

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw