86 Монгол Улсын Их Хурлын 2017 оны õàâðûí ээлжит áîëîí ýýëæèò áóñ чуулганы үйл ажиллагааны танилцуулга ЗӨРЧИЛ ШАЛГАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙГ ДАГАЖ МӨРДӨХ ЖУРМЫН ТУХАЙ ХУУЛИЙН ТАНИЛЦУУЛГА Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийг Монгол Улсын Их Хурал 2017 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэн баталсан. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийг 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхтэй холбогдуулан уг хуулийг хэрэгжүүлэхэд шилжилтийн хугацаанд шийдвэрлэх шаардлагатай зарим асуудал, хуулийг хэрхэн хэрэглэх болон хууль хоорондын уялдааг хангах, чиг үүргийн давхардал, хийдэл гаргахгүй байх зохицуулалтыг Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд тусгасан. Хууль, эрх зүйн хэлтсийн зөвлөх Б.Баярмаа Утас: 263526, 99036669 ЗӨРЧЛИЙН ТУХАЙ ХУУЛЬ /ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГА/-ИЙН ТАНИЛЦУУЛГА Монгол Улсын Засгийн газраас 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулга болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг Улсын Их Хурал 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн баталлаа. Зөрчлийн тухай хуулиар зөрчлийг гэмт хэргээс зааглан тодорхойлж, хүчин төгөлдөр үйлчилж байгаа Монгол Улсын 230 гаруй хуульд заасан зөрчлийг хууль зүйн нэгдсэн бодлогоор системчлэн, нэг стандартаар төрөлжүүлэн нэгтгэсэн ба бусдын өмч хөрөнгөнд халдсан, нийгмийн хор аюул багатай үйлдэл, нийгмийн хэв журам зөрчсөн, нийтийн амгалан тайван байдал алдагдуулсан үйлдэл, түүнчлэн дүрэм, журам, норм, стандарт зөрчсөн, эсхүл тодорхой нэрлэн заасан үйлдэл, эс үйлдэхүйг зөрчилд тооцохоор хуульчилсан. Зөрчлийн тухай хуульд торгох, баривчлах шийтгэлийг үндсэн, эрх хасах шийтгэлийг нэмэгдэл шийтгэлийн хэлбэрээр оногдуулахаар заасан. Торгох шийтгэлийн хэмжээ нь хүнд арваас хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, хуулийн этгээдэд нэг зуугаас хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг байна. Торгуулийн нэгж нь 1000 төгрөгтэй тэнцүү байна. 2015 онд баталсан Зөрчлийн тухай хуульд баривчлах шийтгэлийг тусгаагүй бөгөөд Эрүүгийн хуульд заасан хорих ялын доод хэмжээ 7 хоног байсныг 6 сар болгосон, бага хэмжээтэй бусдын эд зүйлийг хулгайлах, устгах, үрэгдүүлэх зэрэг нийгмийн хор аюулын хувьд ялимгүй үйлдлийг зөрчилд тооцсон зэрэг шалтгааны улмаас баривчлах шийтгэлийг хуульд нэмж тусгасан. Баривчлах шийтгэлийг Зөрчлийн тухай хуульд заасан мансуурах, танхайрах, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хууль зөрчих, жагсаал цуглаан зохион байгуулах журам зөрчих, хулгайлах, хөрөнгө завших, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих гэсэн 7 төрлийн зөрчилд оногдуулна. Хүний халдашгүй эрхийг хязгаарлах хүнд хэлбэр болохын хувьд баривчлах шийтгэлийг зөвхөн шүүгч оногдуулахаар хуульчилсан.
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw