Чуулганы танилцуулга

85 Монгол Улсын Их Хурлын 2017 оны õàâðûí ээлжит áîëîí ýýëæèò áóñ чуулганы үйл ажиллагааны танилцуулга -төрийн хяналт шалгалт болон зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг хуулийн хүрээнд зааглан зохицуулснаар тус тусын зорилго, онцлог бүхий хяналтын чиг үүргийг хэрэгжүүлэх үндэслэл, журам тодорхой болж, иргэдийн эрх ашиг зөрчигдөхөөс хамгаалах боломжийг нэмэгдүүлсэн; -шүүгч болон зөрчил үйлдсэн этгээдэд хариуцлага оногдуулах 27 чиглэлийн эрх бүхий албан тушаалтны шийдвэрлэх зөрчлийн хэргийн харьяаллыг Зөрчлийн тухай хуулийн /Шинэчилсэн найруулга/ төсөлд заасантай нийцүүлэн тогтоосон; -зөрчил шалгах ажиллагааг салбарын хууль болон байгууллагын эрх хэмжээний хүрээнд баталсан журмаар өөр өөр байдлаар явуулж байсныг халж, нэгдсэн стандарт бий болгосон; -Эрүүгийн хэргийн шүүх, Захиргааны хэргийн шүүхийн хянан шийдвэрлэх зөрчлийг зааглан тогтоож, өмгөөлөгчийн эрхийг нарийвчлан тусгасан; -зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны оролцогч хэн байхыг тодорхой зааж, оролцогчийн буюу хохирогч, холбогдогч, тэдгээрийн өмгөөлөгч болон гэрч, хэлмэрч, орчуулагчийн эрхийг хуульчилсан; -эрх хязгаарлах арга хэмжээний төрөл, хэрэгжүүлэх үндэслэл, журмыг тодорхойлж, зөрчил шалгах ажиллагааны явцад хүний эрхийг хууль бусаар хязгаарладаг байдлыг халсан; -зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд шийтгэл оногдуулах процессыг тодорхой хуульчилсан; -хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх үндэслэл, журмыг тодорхой болгосон; -эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан шийдвэрийг давж заалдах эрхийн баталгааг бүрдүүлсэн; -прокурор төрийн нэрийн өмнөөс зөрчил шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо оролцогчийн эрх эдэлж, үүрэг хүлээхээр хуульчилсан; -зөрчлийн хэргийг хянан шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь шүүхийн эцсийн шийдвэр байна. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн төслийн хамт өргөн мэдүүлсэн Агаарын тухай, Ашигт малтмалын тухай, Аялал жуулчлалын тухай, Байгаль орчныг хамгаалах тухай, Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай, Гаалийн тухай, Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай, Даатгалын мэргэжлийн оролцогчийн тухай зэрэг 23 хуульд холбогдох нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийг Улсын Их Хурал баталлаа. Хууль, эрх зүйн хэлтсийн зөвлөх Б.Баярмаа Утас: 263526, 99036669

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw