84 Монгол Улсын Их Хурлын 2017 оны õàâðûí ээлжит áîëîí ýýëæèò áóñ чуулганы үйл ажиллагааны танилцуулга Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын дарга, тэргүүн дэд дарга, дэд дарга нар цэргийн дээд цолтой байхаар хуульчилсан. Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагч нь цэргийн цол, дүрэмт хувцастай байх бөгөөд алба хаагчдын нийгмийн баталгааг сайжруулж, ээлжийн ажил, үүрэг гүйцэтгэдэг алба хаагчийг илүү цагаар ажиллуулсан бол ажилласан цаг тутамд ногдох албан тушаалын цалинг олгох, хорих анги, шийдвэр гүйцэтгэх газар, хэлтэст ажилласан 5 жил тутамд Хөдөлмөрийн тухай хуулиар тогтоосон ээлжийн амралтын үндсэн болон нэмэгдэл амралт дээр ажлын 3 өдрийн нэмэгдэл амралт олгох, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагч албан үүргээ гүйцэтгэж яваад гэмт халдлагын улмаас амь насаа алдсан тохиолдолд 10 жилийн үндсэн цалинтай нь тэнцэх хэмжээний тэтгэмжийг тухайн алба хаагчийн сарын үндсэн цалингийн дунджаар тооцож түүний гэр бүлд нэг удаа олгох зэрэг олон төрлийн баталгааг нэмж тусгасан. Хууль, эрх зүйн хэлтсийн зөвлөх Б.Хонгорзул Утас: 267155, 99089087 ЗӨРЧИЛ ШАЛГАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ТАНИЛЦУУЛГА Монгол Улсын Засгийн газраас 2017 оны 2 дугаар сарын 07-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Зөрчил шалган шийдвэрлэх тухай болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хурал 2017 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн баталлаа. Энэхүү хууль нь нийтлэг үндэслэл, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг хэрэгжүүлэгч, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны оролцогч, зөрчил шалгах тодорхой ажиллагаа явуулах журам, эрх хязгаарлах арга хэмжээ, зөрчлийн хэрэг бүртгэлт, шийтгэл оногдуулах, зөрчил хянан шийдвэрлэх ажиллагаа, зарим зөрчлийг шалган шийдвэрлэх журам зэрэг 10 бүлэг, 68 зүйлтэй бөгөөд 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө. Зөрчлийн тухай хуулиар зөрчлийг гэмт хэргээс зааглан тодорхойлж, өнөөдөр Монгол Улсын нийт 230 гаруй хуульд заасан зөрчлийг хууль зүйн нэгдсэн бодлогоор цэгцлэн, нэг стандартаар төрөлжүүлэн нэгтгэсэн. Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд хариуцлага оногдуулах 27 чиглэлийн эрх бүхий албан тушаалтны шийдвэрлэх зөрчлийн харьяаллыг Зөрчлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-тай нийцүүлэн тусгасан. Зөрчлийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах ил тод, шударга, түргэн шуурхай, үр нөлөөтэй, тодорхой процедурыг хуульчлан тогтоох шаардлагын хүрээнд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг хуульчиллаа. Өөрөөр хэлбэл, манай улсын хувьд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг Захиргааны хариуцлагын тухай болон байгууллагын эрх зүйн байдлыг тодорхойлсон шинжтэй Төрийн хяналт шалгалтын тухай, Гаалийн тухай, Өрсөлдөөний тухай, Банкны тухай, Цагдаагийн албаны тухай зэрэг хуулиар зохицуулдаг байсан бөгөөд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулах нэгдсэн стандартыг энэхүү хуулиар бий болголоо. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль нь төрийн албан хаагчдад төдийгүй иргэн, хуулийн этгээдэд дараахь боломжийг эрх зүйн хүрээнд олгосон:
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw