Чуулганы танилцуулга

83 Монгол Улсын Их Хурлын 2017 оны õàâðûí ээлжит áîëîí ýýëæèò áóñ чуулганы үйл ажиллагааны танилцуулга сурвалжлах ажиллагааны талаар, шүүхээс олгосон гүйцэтгэх баримт бичигт төлбөр гаргуулах хөрөнгө, орлого, эрхийг тодорхой заах асуудлыг хуульчилсан. Хүүхдийн тэтгэлэг албадан гаргуулах зохицуулалтыг Гэр бүлийн тухай хуулиар зохицуулдаг байсныг өөрчилж, энэ хуульд албадан гаргуулах зохицуулалтыг шинээр нэмсэн. Мөн иргэний хэргийн талаар гарсан шүүхийн шийдвэрийг гүйцэтгэхэд шийдвэр гүйцэтгэгчид төлбөрийн дүнгийн тодорхой хувиар урамшуулал олгодог болон төлбөр төлөгчийн гадаадад зорчих, цагаачлах эрхийг түдгэлзүүлдэг байсан өмнөх хуулийн зохицуулалтыг халсан. Захиргааны хэргийн талаарх шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх ажиллагааг үүсгэх, дуусгавар болгох, түдгэлзүүлэх, сэргээн явуулах журмыг нарийвчлан тусгаж, Захиргааны ерөнхий хууль болон Захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нийцүүлсэн. Мөн захиргааны хэргийн талаарх шүүхийн хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг хэргийн оролцогч, эрх залгамжлагч заавал биелүүлэх үүргийг тодорхойлж, сайн дураар биелүүлээгүй тохиолдолд албадан биелүүлэх үндэслэл, журмыг хуульчилсан. Зөрчлийн тухай болон Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль батлагдсантай холбогдуулан зөрчлийн хэргийн талаарх шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх журмыг хуульд шинээр тусгасан бөгөөд зөрчлийн хэргийн талаарх шийдвэрийг шийдвэр гаргасан байгууллага, албан тушаалтан, хэрэв шүүх гаргасан бол шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага нь хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд тус тус гүйцэтгэнэ. Хорих анги нээлттэй, хаалттай гэсэн 2 төрөлтэй байх бөгөөд төрөл тус бүр нь энгийн болон тусгай зэрэглэлтэй байхаар хуульчилсан. Эрүүгийн хуулиар шүүх ялтанд оногдуулсан ялыг хаалттай, эсхүл нээлттэй хорих ангид эдлүүлэх асуудлыг шийдвэрлэж, харин ялтны хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн ангилал, оногдуулсан хорих ялын хэмжээг харгалзан анх хорих ял шийтгүүлсэн ялтанг хорих ангийн аль зэрэглэлд ял эдлэхийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын даргын дэргэдэх зөвлөл шийдвэрлэхээр, хорих ял эдлэх хугацаанд бол дээр дурдсаныг харгалзан хорих ангийн зэрэглэлийг өөрчлөх асуудлыг хорих анги дахь зөвлөлийн саналыг үндэслэн прокурор тус тус шийдвэрлэхээр хуульчлав. Өсвөр насны хүнд оногдуулсан хорих ялыг сургалт-хүмүүжлийн тусгай байгууллагад эдлүүлнэ. Хорихоос өөр төрлийн ял буюу торгох, зорчих эрхийг хязгаарлах, нийтэд тустай ажил хийлгэх, эрх хасах, хуулийн этгээдийг татан буулгах ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоолыг гүйцэтгэх ажиллагаа, хорихоос өөр төрлийн ялыг хорих ялаар солих зохицуулалтыг шинээр тусгасан. Зорчих эрхийг хязгаарлах ялыг гүйцэтгэхэд хувийн өмчит хуулийн этгээдийн тоног төхөөрөмж, техник хэрэгслийг ашиглах боломжийг энэ хуулиар нээсэн. Хорих ангийн хамгаалалтын бүсэд хувийн өмчит хуулийн этгээд ажиллуулж болох, хорих ангийн болон хувийн өмчит хуулийн этгээдийн үйлдвэрлэлээс олсон ашгийг байгууллагын үйл ажиллагааг дэмжих, ажилтны нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд зарцуулахаар тусгасан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын тогтолцоо нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх төв байгууллага, шийдвэр гүйцэтгэх алба, хорих ял эдлүүлэх алба, хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх алба, хорих байгууллага, аймаг, нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, хэлтсээс бүрдэхээр тусгаж, тэдгээрийн хэрэгжүүлэх чиг үүргийг тодорхойлов.

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw