82 Монгол Улсын Их Хурлын 2017 оны õàâðûí ээлжит áîëîí ýýëæèò áóñ чуулганы үйл ажиллагааны танилцуулга Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл авч, хуульчийн мэргэжлээр 3-аас доошгүй жил, эсхүл прокурорын туслах ажилтнаар 2-оос доошгүй жил ажилласан, гэмт хэрэг үйлдэж, гэм буруутайд тооцогдож байгаагүй, мэргэжлийн шаардлага хангасан, хорин таван насанд хүрсэн Монгол Улсын иргэнийг прокуророор томилохоор хуульчилсан. Прокурор нь төрийн хууль цаазын тэргүүн зөвлөх, төрийн хууль цаазын шадар зөвлөх, хууль цаазын тэргүүн зөвлөх, хууль цаазын шадар зөвлөх, хууль цаазын итгэмжит зөвлөх, хууль цаазын ахлах зөвлөх, хууль цаазын зөвлөх, хууль цаазын дэд зөвлөхийн зэрэг дэвтэй байна. Төрийн хууль цаазын тэргүүн зөвлөх, төрийн хууль цаазын шадар зөвлөхийн зэрэг дэвийг Монгол Улсын Ерөнхийлөгч, бусад зэрэг дэвийг албан тушаалын ангилал, прокуророор ажилласан хугацаа, мэргэшсэн байдал, ур чадварыг үндэслэн Улсын ерөнхий прокурор олгож, зэрэг дэв тогтоох, олгох журмыг Монгол Улсын Ерөнхийлөгч батална. Прокурор үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, эвлэлдэн нэгдэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх, шашин шүтэх, эс шүтэх эрх чөлөөгөө эдлэхдээ өөрийн албан тушаалд хүндэтгэлтэй хандана. Мөн багшлах болон эрдэм шинжилгээний ажил гүйцэтгэхээс бусад хуулиар тогтоосон эрх, үүрэгт нь үл хамаарах ажил, албан тушаал хавсран гүйцэтгэхийг хориглоно. Прокурорын байгууллагад улс төрийн үйл ажиллагаа явуулахыг хориглож, Прокурорын иргэний эрхэд тавих хязгаарлалт тогтоож албан тушаал хаших хугацаандаа улс төрийн намын гишүүнээс түдгэлзэнэ. Прокурорын байгууллага бэлгэдэл, далбаа, прокурор дүрэмт хувцас, энгэрийн тэмдэгтэй байж, тэдгээрийг хэрэглэх журмыг Монгол Улсын Ерөнхийлөгч батална. Хууль, эрх зүйн хэлтсийн референт Ч.Батбямба 263526, 99197247 ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ ТУХАЙ ХУУЛЬ /ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГА/-ИЙН ТАНИЛЦУУЛГА Монгол Улсын Засгийн газраас 2017 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг Улсын Их Хурал 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн хуралдаанаар хэлэлцэн баталсан бөгөөд уг хуулийг 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө. Уг хууль 27 бүлэг, 302 зүйлтэй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн зорилтыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны үндэслэл, журам, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын тогтолцоо, зохион байгуулалт, алба хаагчийн эрх зүйн байдалтай холбогдсон харилцааг зохицуулахаар тодорхойлсон. Иргэний хэргийн талаарх шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх ажиллагааны харьяаллыг тогтоох журам, ямар тохиолдолд харьяалал харгалзахгүй шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж болох талаар, мөн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх буюу шүүхийн шийдвэр гарснаас хойш хуульд заасан тодорхой хугацаа өнгөрсөн тохиолдолд шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахгүй байх, түүнчлэн төлбөр төлөгч, түүний хөрөнгийн байгаа газар тодорхойгүй тохиолдолд тэдгээрийг эрэн
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw