81 Монгол Улсын Их Хурлын 2017 оны õàâðûí ээлжит áîëîí ýýëæèò áóñ чуулганы үйл ажиллагааны танилцуулга Прокурорын тухай хуульд эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх, гэмт этгээд, хорих ял шийтгүүлсэн этгээдийг шилжүүлэх олон улсын хамтын ажиллагаа, зөрчил, хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, ял эдлүүлэх ажиллагаа, мөрдөн шалгах нууц ажиллагаа, гүйцэтгэх ажилд хяналт тавих бүрэн эрх, арга хэлбэр, төрийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр, нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлт, эсхүл өөрийн санаачилгаар захиргааны болон иргэний хэрэг шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагаанд зохигчоор, эсхүл гуравдагч этгээдээр оролцохоор хуульчилсан. Түүнчлэн прокурор бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ тогтоол, даалгавар, зөвшөөрөл, шаардлага, мэдэгдэл, дүгнэлт, санал, эсэргүүцэл, хүсэлт гаргахаас гадна төр, нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн шүүхэд нэхэмжлэл, тайлбар, гомдол гаргаж, хяналтын эрх зүйн хэлбэрийн бусад төрлийг хуулиар тогтоохоор тусгасан болно. Прокурор зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авах, бүртгэх ажиллагаа хуульд нийцсэн эсэхэд, хуулийг зөв хэрэглэсэн эсэхэд, хүний эрх, эрх чөлөөг хангасан байдалд, эрх хязгаарлах арга хэмжээ болон эрх бүхий албан тушаалтан албадлагын арга хэмжээг хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэглэж байгаад нь хяналт тавина. Прокурор хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтад хяналт тавихдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаас гадна эрүүгийн хэрэгт дугаар олгож харьяаллыг тогтоох, мөрдөгчөөс гаргасан саналыг шийдвэрлэх, хойшлуулшгүй тохиолдолд прокурорын зөвшөөрөлгүй явуулсан мөрдөн шалгах ажиллагааг хуульд заасны дагуу явуулсан эсэхийг хянаж, хүчинтэйд тооцох эсэхийг шийдвэрлэх, хууль бусаар баривчлагдсан, түр саатуулагдсан, цагдан хоригдсон, эсхүл хууль, шүүхийн шийдвэрт зааснаас илүү хугацаагаар хоригдож байгаа этгээдийг даруй суллах, гэр бүлийн хүчирхийллийн улмаас хүний амь нас хохирсон гэмт хэрэгт прокурор яллах дүгнэлт үйлдсэн, эсхүл хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн бол дүгнэлт гаргана. Прокурор ял эдлүүлэх ажиллагаанд хорих, хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх, тэнсэх, албадлагын арга хэмжээ биелүүлэх ажиллагаа хуулийн дагуу явагдаж байгаад, хүний эрх, эрх чөлөө зөрчигдсөн эсэх болон баривчлах, цагдан хорих шийдвэрийг биелүүлэх ажиллагаа хуулиар тогтоосон нөхцөл, журамд нийцэж байгаа эсэхэд хяналт тавина. Прокурорын тэтгэвэрт гарах насны дээд хязгаар нь 60 нас байх ба 50 насанд хүрсэн эмэгтэй, 55 насанд хүрсэн эрэгтэй, эсхүл нас харгалзахгүйгээр прокуророор 25 жил ажилласан прокурор өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгохоор тусгасан болно. Прокурорын мэргэжлийн үйл ажиллагаа, ёс зүйн дүрэм зөрчсөнтэй холбоотой асуудлыг шалгах, дүгнэлт гаргах эрх бүхий орон тооны бус мэргэжлийн зөвлөл, ёс зүйн зөвлөлтэй байна. Прокурорын байгууллагын албан тушаалын бүрэлдэхүүн нь Улсын ерөнхий прокурорын газарт Улсын ерөнхий прокурор, түүний орлогч, туслах прокурор, ахлах прокурор, хяналтын прокурор ажиллах бөгөөд аймаг, нийслэл, дүүрэг, дагнасан прокурорын газарт аймаг, нийслэл, дүүрэг, дагнасан прокурорын газрын ерөнхий прокурор, түүний орлогч, ахлах прокурор, хяналтын прокурор ажиллана. Сум буюу сум дундын прокурорын газарт сум буюу сум дундын ерөнхий прокурор, хяналтын прокурор ажиллаж, прокурорын газар нь газар, хэлтэс, алба, тасгийн зохион байгуулалттай байх ба орлогч, туслах прокурор, ахлах прокурор нь зохион байгуулалтын бүтцийн нэгжийг удирдаж болно.
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw