80 Монгол Улсын Их Хурлын 2017 оны õàâðûí ээлжит áîëîí ýýëæèò áóñ чуулганы үйл ажиллагааны танилцуулга аргачлалууд хамаарахгүй байх хууль тогтоомжийн хүрээг өргөжүүлсэн. Тухайлбал, Дипломат харилцаа тогтоох тухай, Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвч батлах тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай, Онцгой албан татвар ногдуулах, хөнгөлөх, чөлөөлөх тухай Улсын Их Хурлын шийдвэрийн төсөл, хуулийн давхардал, хийдэл, зөрчлийг арилгах зорилгоор хэд хэдэн хуульд нэгэн зэрэг өөрчлөлт оруулахаар боловсруулсан хууль тогтоомжийн төсөл зэрэг болно. Түүнчлэн дээр дурдсан аргачлалын дагуу судалгаа, үнэлгээ, зардлын тооцоо хийсэн талаарх материалыг хууль тогтоомжийн төсөл боловсруулах ажлын үе шатанд бүрдүүлэхтэй холбогдсон зохицуулалтыг хуульд нэмж тусгасан. Хууль санаачлагч хууль тогтоомжийн төсөл, түүний үзэл баримтлал болон бусад тайланг албан ёсны цахим хуудсандаа байршуулж, иргэдээс санал авах, олон нийтийн хэлэлцүүлэг явуулах хугацаа 30-аас доошгүй хоног байсныг өөрчилж 15-аас доошгүй хоног болгосон. Багц хуулийн төслийг зөвхөн Засгийн газар санаачлан боловсруулахаар хуульчилсан байсныг Үндсэн хуульд заасан хууль санаачлах эрх бүхий 3 субьект болох Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газар аль аль нь боловсруулж, өргөн мэдүүлэхээр өөрчилсөн. Мөн хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төсөл нь хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн төрөлд хамаардаг байсныг өөрчилж, тусад нь бие даасан төрөл болгосон. Ингэснээр хуулийг бүхэлд нь хүчингүй болгохдоо хууль санаачлагч Хууль тогтоомжийн тухай хуульд заасан шаардлагуудыг хангасны үндсэн дээр Улсын Их Хуралд өргөн мэдүүлж, хэлэлцүүлэхээр зохицуулж өгсөн. Хууль тогтоомжийн төсөлд Улсын Их Хурлын Тамгын газар, хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага эрх зүйн дүгнэлт гаргадаг байсныг өөрчилж, зөвхөн хууль санаачлагчаас Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх тов тогтоолгохоор ирүүлсэн хуулийн төслийн бүрдлийг хянаж, Улсын Их Хурлын даргад өргөн мэдүүлэх товыг тогтоож байх зохицуулалтыг хийсэн болно. Хууль, эрх зүйн хэлтсийн зөвлөх Б.Хонгорзул Утас: 267155, 99089087 ПРОКУРОРЫН ТУХАЙ ХУУЛЬ /ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГА/-ИЙН ТАНИЛЦУУЛГА Монгол Улсын Засгийн газраас 2017 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Прокурорын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийг Улсын Их Хурал 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн баталсан бөгөөд уг хуулийг 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө. Прокурорын тухай хууль 7 бүлэг, 70 зүйлтэй. Прокурорын тухай хуулийн зорилт нь прокурорын чиг үүрэг, бүрэн эрх, үйл ажиллагааны зарчим, баталгаа, прокурорын байгууллагын тогтолцоо, зохион байгуулалт, бие даасан байдлыг хангах эрх зүйн үндсийг тогтооход оршино.
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw