Чуулганы танилцуулга

7 Монгол Улсын Их Хурлын 2017 оны õàâðûí ээлжит áîëîí ýýëæèò áóñ чуулганы үйл ажиллагааны танилцуулга МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА М.ЭНХБОЛД 2017 ОНЫ ХАВРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАНЫГ НЭЭЖ ХЭЛСЭН ҮГ Эрхэм хүндэт Монгол Улсын Ерөнхийлөгч өө, Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүд ээ, Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ, Хүндэт зочид оо, Улсын Их Хурлын долоо дахь удаагийн сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан Улсын Их Хурлын бүрэн эрхийн хаврын анхны чуулган эхэлж байна. Намрын ээлжит чуулган өндөрлөснөөс хойшхи завсарлагааны хугацаанд Улсын Их Хурлын гишүүд эх орныхоо 21 аймгийн 250 гаруй сум, нийслэлийн 9 дүүргийн 100 гаруй мянган иргэдтэй уулзан, Монгол Улсын нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдал, цаашдын бодлого, зорилтын талаар санал бодлоо солилцож, Улсын Их Хурлаас батлан гаргасан хууль тогтоомжийг таниулан сурталчилсан байна. Энэ бол төр түшсэн эрхэм түшээд та бүхэн хийх ёстой нэг чухал ажлаа боломжийн үр дүнтэй гүйцэтгэсний баримт юм. Иргэд юу хүсэж байна вэ гэдгийг тэдгээр олон тооны уулзалтуудаас товчлон тоймловол дараахь байдалтай байна. Монголын ард түмэн өнгөрсөн сонгуулиар та бидэнд асар их итгэл найдвар хүлээлгэсэн. Тэр хэмжээгээрээ алгуурлаж суулгүйгээр, аль болох богино хугацаанд сайн сайхан зүйл бүтээхийг хүлээж байна. Хүлээлт нь хүссэнд нь хүрэхгүй байгааг шүүмжилж байна. Гэхдээ итгэсэн хэвээр байгаагаа илэрхийлж байна. Гал тахиа жилд эдийн засгийн хүндрэлээс гарч, улс орон, айл гэр, хүмүүсийн амьдрал ахуй сайжирна гэсэн бэлгэ ерөөл зонхилж байна. Сайн сайханд хүрэх замд сахилга хариуцлагагүй байдал, албан тушаалын өрсөлдөөн, улстөржсөн талцал гай болж мэднэ гэдгийг сануулж байна. Та бид түмэн олныхоо итгэл найдварыг хором зуур ч мартах эрх байхгүй. Хүндрэл бэрхшээл Монголынх, биднийх. Хаа нэг газраас, хэн нэгэн хил давуулаад түлхчихээгүй. Тиймээс шаварт суусан байдлаас улсаа гаргах үүрэг төр, засгийн эрхийг түмэн олноо төлөөлөн барьж суугаа та биднийх. Энэ хариуцлагыг бид л үүрнэ. Ачаагаа хэн нэгэнтэй хувааж үүрэх тухай ойлголт байхгүй ээ. Энэ удаагийн Улсын Их Хурал Монголын түүхэнд сайнаар үлдэх олон зүйл хийгээсэй хэмээн хүсэж байна. Эрхэм гишүүд ээ, Улсын Их Хурал хэдхэн сарын өмнө 2016 оны төсөвт тодотгол хийж, 2017 оны улсын төсвийг батлахдаа санхүүгийн сахилга батыг сайжруулахад анхаарч, хяналтгүй 5 төсөвтэй байсныг нэгтгэн нэг болгож, хэмнэлтийн горимд шилжин, зардлаа хасч, орлогоо нэмэгдүүлэхэд онцгойлон анхаарсан билээ. Улсын Их Хурлын энэ бодлого, шийдвэрийг хэрэгжүүлэх чиглэлээр Засгийн газар тууштай ажиллаж, зохих арга хэмжээ авснаар санхүүэдийн засгийн эерэг өөрчлөлтүүд гарч байна. Тухайлбал, нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого ба тусламжийн дүн 2017 оны эхний 2 сарын гүйцэтгэлээр өмнөх оны мөн үеэс 36 хувиар буюу 254.5 тэрбум төгрөгөөр өсч, орлогын төлөвлөгөө 100 хувь биеллээ. Татварын орлого 10.3 тэрбум төгрөгөөр давж биеллээ. 2017 оны эхний 2 сарын гүйцэтгэлээр төсвийн ерөнхийлөн захирагчдын зарцуулсан төсөв 154.4 тэрбум төгрөгөөр хэмнэгджээ. Гадаад худалдааны тэнцэл ашигтай гарч, ам. долларын ханш тогтворжиж байна.

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw