Чуулганы танилцуулга

77 Монгол Улсын Их Хурлын 2017 оны õàâðûí ээлжит áîëîí ýýëæèò áóñ чуулганы үйл ажиллагааны танилцуулга Гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа сайн дураар хүлээсэн, учруулсан хохирлоо барагдуулсан, хэргийн талаар ямар нэгэн “маргаан” гаргаагүй, шүүхэд мэтгэлцэх шаардлагагүй гэж яллагдагч үзсэн тохиолдолд шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж болохоор тусгасан. Мөн шүүгдэгч өөрийн гэм буруугийн талаар маргасан бол шүүх гэм буруугийн шүүх хуралдааныг тусад нь хийх зохицуулалтыг бий болгосон. Түүнчлэн хуулийн этгээдэд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааг тусгай бүлэг болгон зохицуулсан. Мөрдөн шалгах ажиллагаа явуулах арга хэлбэрийг нэмэгдүүлж тусгасан ба мөрдөгч бие дааж явуулах мөрдөн шалгах ажиллагаа, прокурорын зөвшөөрлөөр явуулах мөрдөн шалгах ажиллагааг ялгамжтай тодорхойлсон. Мөрдөн шалгах нууц ажиллагаанд прокурорын зөвшөөрөл авах үндэслэлийг нарийвчлан тусгасан бөгөөд уг ажиллагааг мөрдөн шалгах нууц ажиллагаа явуулах эрх бүхий байгууллага, түүнээс эрх олгосон мөрдөгч гүйцэтгэхээр, мөрдөн шалгах нууц ажиллагаанд Улсын ерөнхий прокурор, түүнээс эрх олгосон прокурор хяналт тавихаар хуульчилсан. Түүнчлэн зохион байгуулалттай гэмт бүлгийн үйлдсэн гэмт хэрэг, Эрүүгийн хуулийн 10.1/Хүнийг алах/, 17.1 дүгээр зүйлийн 2, 3 дахь хэсэг/Хулгайлах/, 17.12 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэг/Мал хулгайлах/, Арван есдүгээр бүлэг/Үндэсний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг/, 20.7/Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах/, 20.8/Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэх орон байраар хангах/, 20.9/ Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг завших/, 20.10/Мансууруулах үйлчилгээ бүхий ургамлыг хууль бусаар тариалах/ дугаар зүйл, Хорин хоёрдугаар бүлэг/Авлигын гэмт хэрэг/, Хорин есдүгээр бүлэг/Хүн төрөлхтний аюулгүй байдал, энх тайвны эсрэг гэмт хэрэг/-т заасан гэмт хэргийг илрүүлэхээс бусад үндэслэлээр цагдан хорих байранд мөрдөн шалгах нууц ажиллагаа явуулахыг хориглосон. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эд зүйл, хөрөнгийн үнэлгээ хийх асуудлаар байнга маргаан гардаг асуудлыг уг хуулийн шинжилгээ хийх гэсэн бүлэгт эд зүйл, хөрөнгийн үнэлгээ тогтоохоор, эсхүл тусгай мэдлэг зайлшгүй шаардлагатай бол шүүх, прокурор, мөрдөгч шийдвэр гаргаж шинжилгээ хийлгэхээр зохицуулсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэлээс бусад тохиолдолд цагдан хорихыг хориглож, яллагдагчид цагдан хорих арга хэмжээ авах эсэхийг хянан шийдвэрлэх шүүхийн хэлэлцүүлэг хийх, цагдан хорих нийт хугацаа 24 сар байсныг 18 сар болгож, мөн сэжигтнийг баривчлах хугацаа 72 цаг байсныг 48 цаг болгон богиносгож хуульчилсан. Түүнчлэн энэ хуульд шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг гэсэн шатыг бий болгож, уг хэлэлцүүлгээр хэлэлцэх асуудал, гаргах шийдвэрийн талаар тусгасан бөгөөд зөвхөн энэ шатнаас эрүүгийн хэргийг прокурорт буцаах боломжтой болсноор шүүхийн бүх шатнаас эрүүгийн хэргийг прокурорт буцаадаг зохицуулалтыг халсан. Хууль, эрх зүйн хэлтсийн зөвлөх Б.Хонгорзул Утас: 267155, 99089087

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw