76 Монгол Улсын Их Хурлын 2017 оны õàâðûí ээлжит áîëîí ýýëæèò áóñ чуулганы үйл ажиллагааны танилцуулга 3 Төвийн болон орон нутгийн өдөр тутмын хэвлэлд булан нээж хэлэлцүүлэг явуулах зохион байгуулалтын арга хэмжээ авах. 4 Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаар хэвлэлийн болон онолын бага хурлууд зохион байгуулах. Гурав. Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл, ирсэн саналыг нэгтгэн боловсруулах, өргөн мэдүүлэх ажлыг Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан, Л.Болд нар удирдан ажиллахаар тогтоолын хавсралтад тусгав. Мөн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг олон нийтээр хэлэлцүүлсэн дүнг үндэслэн эцэслэн боловсруулж, Улсын Их Хуралд 2017 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн дотор өргөн мэдүүлэхийг Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл боловсруулан Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх бэлтгэл хангах үүрэг бүхий ажлын хэсэгт даалгасан. Хууль, эрх зүйн хэлтсийн зөвлөх Б.Батдэлгэр Утас: 265504, 99098199 ЭРҮҮГИЙН ХЭРЭГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛЬ /ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГА/-ИЙН ТАНИЛЦУУЛГА Монгол Улсын Засгийн газраас 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг Улсын Их Хурал 2017 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн баталсан бөгөөд уг хуулийг 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зорилтыг гэмт хэргийг шуурхай, бүрэн илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоон шударгаар ял оногдуулах, гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээх асуудлыг зохицуулахаар тодорхойлсон. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шуурхай явуулах үүднээс баримт бичгийг танилцуулах, хүргүүлэхэд баримтлах журмыг тогтоож, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчдыг шүүх, прокурорт дуудан ирүүлэх ажиллагааг хэрхэн явуулах талаар нарийвчлан заасан. Засгийн газраас дээрх хуулийн төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхдээ иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагчтай холбоотой зохицуулалтыг орхигдуулсан байсныг хэлэлцүүлгийн явцад шинээр нэмж баталсан. Мөн өмгөөлөгчийн явуулах үйл ажиллагааны цар хүрээг нэмэгдүүлж, оролцоог өргөжүүлэхээр тусгасан. Тухайлбал, өмгөөлөгч шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан тухай, мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэх тухай хүсэлт тавьж, урьдчилсан хэлэлцүүлгээс хэргийг прокурорт буцаах шийдвэр гаргуулж болно. Мөн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн үед өмгөөлөгчөөс гаргасан шүүх хуралдаанд хохирогч, гэрч, шинжээч дуудах болон шинжлэн судлуулах нотлох баримтын талаарх санал, хүсэлтийг шүүх хангахаар тусгасан.
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw