78 Монгол Улсын Их Хурлын 2017 оны õàâðûí ээлжит áîëîí ýýëæèò áóñ чуулганы үйл ажиллагааны танилцуулга ЭРҮҮГИЙН ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТАНИЛЦУУЛГА Монгол Улсын Засгийн газраас 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг Улсын Их Хурал 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн баталсан бөгөөд уг хуулиар доор дурдсан өөрчлөлтийг Эрүүгийн хуульд тусгаж, 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөхөөр шийдвэрлэсэн. Үүнд: Эрүүгийн хариуцлага нь ял болон албадлагын арга хэмжээнээс бүрдэхээр, гэмт хэргийг хөнгөн, хүнд гэсэн 2 ангилалтай байхаар, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлын хэмжээг их хэмжээний, үлэмж хэмжээний, бага хэмжээний гэсэн ангилалтай байхаар тус тус хуульчилсан. Аливаа этгээдийн эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон нь хуулиар хязгаарлалт тогтоосноос бусад тохиолдолд түүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй. Мөн хорих ялын доод хэмжээ 7 хоног байсныг 6 сар болгон өөрчилж, харин торгох ялын торгуулийн 1 нэгжтэй тэнцэх төгрөгийн хэмжээ 2000 төгрөг байсныг 1000 төгрөг болгон бууруулсан. Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болох, түүнчлэн анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүн, жирэмсэн эмэгтэй, гурав хүртэлх насны хүүхэдтэй эх, ганц бие эцэгт хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хоёр жил хүртэл хугацаагаар хойшлуулж болохоор зохицуулсан. Мөн зорчих эрхийг хязгаарлах ялыг хэрэгжүүлэх бэлтгэл хангагдаагүйгээс шалтгаалан уг ялыг 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хэрэгжүүлэхээр хойшлуулах зохицуулалтыг Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд тусгав. Хууль, эрх зүйн хэлтсийн зөвлөх Б.Хонгорзул Утас: 267155, 99089087 НИЙТИЙН АЛБАНД НИЙТИЙН БОЛОН ХУВИЙН АШИГ СОНИРХЛЫГ ЗОХИЦУУЛАХ, АШИГ СОНИРХЛЫН ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТАНИЛЦУУЛГА Монгол Улсын Засгийн газраас 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Төрийн албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийг 2017 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн баталсан бөгөөд уг хуулиар доор дурдсан асуудлыг зохицуулахаар шийдвэрлэсэн.
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw