75 Монгол Улсын Их Хурлын 2017 оны õàâðûí ээлжит áîëîí ýýëæèò áóñ чуулганы үйл ажиллагааны танилцуулга бүх сувгаар хүлээн авч, төсөлд хэрхэн тусгасан тухай мэдээлж байх гэж Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуульд заасан байдаг. Эдгээр зарчим, арга замуудыг үндэслэн Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 361 дүгээр зүйлд заасны дагуу Төрийн байгуулалтын байнгын хороо “Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар ард түмний бүрэн эрхт байдал, оролцоог хангах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг санаачлан боловсруулсан. Тогтоолд зааснаар Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар явуулсан анхдугаар зөвлөлдөх санал асуулгын зөвлөмжийг үндэслэн Монгол Улсын Их Хурлын даргын 2017 оны 78 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсгээс боловсруулсан төслийг олон нийтээр хэлэлцүүлэх бөгөөд хэлэлцүүлгийг 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдрөөс 09 дүгээр сарын 10-ны өдрийн хооронд зохион байгуулна. Төслийг хэлэлцүүлэх ажлыг улс, орон нутгийн хэмжээнд зохион байгуулах ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцангаар ахлуулан байгуулж, олон нийтээр хэлэлцүүлэх ажлын төлөвлөгөөг хавсралтаар баталсан. Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг олон нийтээр хэлэлцүүлэх ажлын төлөвлөгөөнд: Нэг. Зохион байгуулалтын арга хэмжээг Улсын Их Хурлын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд, Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат нар тэргүүлж, зохион байгуулалтын нийт 7 ажлыг гүйцэтгэхээр тусгасан. Үүнд: 1 Ажлын хэсгийн ахлагчийн албан даалгавар, судалгааны хүснэгт зэргийг холбогдох байгууллагад гаргаж хүргүүлэх. 2 Төрийн байгууллагууд, аймаг, нийслэлд төсөл хэлэлцүүлэх ажил эрхэлсэн ажлын хэсэг байгуулж ажилд оруулах. 3 Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг а/орон нутгийн иргэдээр нутгийн өөрөө удирдах байгууллага; б/ажил мэргэжлийн чиглэлээр төрийн байгууллагууд хэлэлцүүлэх ажлыг зохион байгуулах. 4 Төслийг улс төрийн намууд өөрсдийнхөө шугамаар хэлэлцүүлж, санал, дүгнэлт гаргаж ажлын хэсэгт ирүүлэх. 5 Төсөл, түүнийг хэлэлцүүлэх арга зүйн асуудлаар Улсын Их Хурлын гишүүд, нутгийн өөрөө удирдах байгууллага, захиргааны удирдах ажилтны бүсчилсэн семинар, зөвлөгөөн хийх. 6 Улсын Их Хурлын гишүүд тойргийнхоо сонгогчидтой уулзалт хийж, төслийн талаар хэлэлцүүлэн дүн, саналыг нэгтгэж ирүүлэх. 7 Хэлэлцүүлгийн явцыг ажлын хэсгийн хуралдаанаар хэлэлцэж, шаардлагатай арга хэмжээ авч байх. Хоёр. Мэдээлэх, тайлбарлан таниулах талаар Улсын Их Хурлын гишүүн Г.Занданшатар, Ж.Батзандан нар зохион байгуулахаар тусгаж, нийт 4 ажлыг гүйцэтгэхээр төлөвлөсөн болно. Үүнд: 1 Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн зүйл, хэсэг, заалт тус бүрээр онолын хялбаршуулсан тайлбар боловсруулах. 2 Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэвлэл, мэдээллийн хэрэгслээр олон түмэнд тайлбарлан таниулах ажлыг зохион байгуулж, ажлын хэсэгт мэдээлж байх.
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw