74 Монгол Улсын Их Хурлын 2017 оны õàâðûí ээлжит áîëîí ýýëæèò áóñ чуулганы үйл ажиллагааны танилцуулга 5.Төрийн хариуцлага, сахилга, шударга ёсыг бэхжүүлэх, хууль хэрэгжүүлэх тогтолцоог сайжруулах: 5.1.Улс төрөөс ангид төрийн хариуцлага, сахилгыг дээшлүүлэх Үндсэн хуулийн байгууллага бий болгох; 5.2.Төрийн хариуцлагыг дээшлүүлэх, авлигатай тэмцэх бодлого, хэрэгжилтийг хангах, нийгмийн шударга ёсыг сахин хамгаалах байгууллагыг улс төрийн нөлөөллөөс ангид, хараат бус, бие даасан байгууллага болгон зохион байгуулах; 5.3.Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах ёстой Шүүхийн ерөнхий зөвлөлийн бүрэлдэхүүнийг өргөтгөх, шүүгч, Ерөнхий шүүгчийг томилох томилгооны зарчмыг тодорхой болгох. 6.Төрийн эрх барих дээд байгууллага нь Ардын Их Хурал, хууль тогтоох байгууллагаУлсын Бага Хурал гэсэн хоёр танхимтай байх асуудлаар нээлттэй хэлэлцэх нөхцөлийг хангах. Улсын Их Хурлын тогтоолоор зөвлөлдөх санал асуулга зохион байгуулахад туслалцаа үзүүлэх ажлын хэсгийг байгуулах, ажлын төлөвлөгөөг батлахыг Төрийн байгуулалтын байнгын хороонд үүрэг болгосны дагуу Байнгын хороо ажлын нарийвчилсан төлөвлөгөө гаргаж, Д.Лүндээжанцан гишүүнээр ахлуулсан ажлын хэсгийг байгуулан ажилласан болно. Тогтоол батлагдан гарснаар дээрх 6 сэдвийн дагуу орон даяар анхдугаар Зөвлөлдөх санал асуулгыг явуулж, Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах эсэх асуудал болон нэмэлт, өөрчлөлт оруулах хүрээг тодорхойлох нөхцөлийг бүрдүүлсэн. Хууль, эрх зүйн хэлтсийн зөвлөх Б.Батдэлгэр Утас: 265504, 99098199 “МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ АСУУДЛААР АРД ТҮМНИЙ БҮРЭН ЭРХТ БАЙДАЛ, ОРОЛЦООГ ХАНГАХ ТУХАЙ” УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛЫН ТАНИЛЦУУЛГА Улсын Их Хурлаас “Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар ард түмний бүрэн эрхт байдал, оролцоог хангах тухай” Улсын Их Хурлын тогтоолыг 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдөр баталсан. Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д “Улсын Их Хурал, хууль санаачлагч нь Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах үйл ажиллагааны бүх үе шатанд “ард түмний бүрэн эрхт байдал, оролцоог хангах”, “бодитой, ил тод байх” гэсэн үндсэн зарчмыг баримтлах”-аар хуульчилсан. Дээрх үндсэн зарчмуудыг хангах арга замыг Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар төсөл санаачлах үеэс эцэслэн батлах хүртэл бүхий л үйл ажиллагаанд иргэд, улс төрийн нам, олон нийтийн бусад байгууллагын оролцоог хангах, иргэдэд төслийн талаар саналаа чөлөөтэй илэрхийлэх бололцоог олгох, төслийн бүрэн эх болон түүнийг өргөн мэдүүлэх, хэлэлцэх, шийдвэр гаргах үйл ажиллагаа, эцсийн үр дүнг хэвлэл мэдээллийн хэрэгслээр тогтмол мэдээлж байх, төслийн талаарх иргэдийн болон тэдгээрийн хамт олон, байгууллагын саналыг Улсын Их Хурлын олон нийттэй харилцах
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw