Чуулганы танилцуулга

60 Монгол Улсын Их Хурлын 2017 оны õàâðûí ээлжит áîëîí ýýëæèò áóñ чуулганы үйл ажиллагааны танилцуулга нар Япон Улсын эрхтэн шилжүүлэн суулгах тухай хууль тогтоомж, санхүүжилт, амьд болон амьгүй донорын эд эрхтэнг шилжүүлэн суулгах тогтолцоотой танилцаж, туршлага судлав. 2017.05.24-06.01 Улсын Их Хурлын гишүүн Д.Гантулга Бүгд Найрамдах Франц Улсын Парис хотод зохион байгуулагдсан Монголын соёлын өдөрлөгт оролцов. 2017.06.01-08 Улсын Их Хурлын гишүүн Х.Болорчулуун, Ц.Даваасүрэн, М.Оюунчимэг, А.Сүхбат, Л.Энхболд нар Бүгд Найрамдах Финланд, Норвегийн Вант Улсуудад Төрийн сан, тэтгэврийн сан, олон улсын гэрээ хэлэлцээр, санхүүгийн албаны тогтолцоо, үйл ажиллагаатай танилцав. 2017.06.08-12 Улсын Их Хурлын гишүүн Д.Мурат, Б.Пүрэвдорж нар Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн Бүгд Найрамдах Казахстан Улсад хийх албан ёсны айлчлалын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд орж ажиллав. 2017.06.26-28 БНСУ-ын Сөүл хотноо 2017 оны 6 дугаар сарын 26-28-ны өдрүүдэд ОХУ-ын Төрийн Дум болон БНСУ-ын Үндэсний Ассамблей хамтран зохион байгуулах Евразийн орнуудын парламентын дарга нарын 2 дугаар уулзалтад Улсын Их Хурлын дэд дарга Ц.Нямдорж, Улсын Их Хурлын гишүүн Л.Болд нар оролцов. Б. Монголын парламентын бүлгэм 2017.04.02-08 Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол-Францын парламентын бүлгийн дарга Л.Болд тэргүүтэй төлөөлөгчид Бүгд Найрамдах Франц Улсын Сенат дахь Франц-Монголын парламентын бүлгийн урилгаар Франц Улсад ажлын айлчлал хийв. Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь МонголФранцын парламентын бүлгийн гишүүн Ц.Даваасүрэн, Д.Мурат, Н.Оюундарь нар орж айлчлав. Айлчлалын үеэр төлөөлөгчид Францын Сенатын гишүүн, Сенат дахь ФранцМонголын парламентын бүлгийн дарга Франсуа Пиле, Францын Үндэсний Ассамблейн гишүүн, Үндэсний Ассамблей дахь Франц-Монголын парламентын бүлгийн дарга Ж.Шартие нартай уулзав. Мөн Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг болон монголын аж ахуйн нэгжүүдтэй хамтран ажилладаг Францын Арева, Веолиа, Софема, Талес зэрэг компаниудын төлөөлөлтэй өглөөний цай ууж, тус компаниудын үйл ажиллагаатай танилцаж, цаашдын хамтын ажиллагааны талаар дэлгэрэнгүй ярилцаж санал солилцов. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн зарлигаар Ф.Пиле болон Монгол судлаач эрдэмтэн М.Эвен нарт хоёр улсын харилцааны хөгжилд оруулсан хувь нэмрийг нь өндрөөр үнэлж олгосон Алтан гадас одонг Улсын Их Хурлын гишүүн Л.Болд гардуулав. 2017.05.01-05 Улсын Их Хурлын гишүүн, Монгол-Канадын парламентын бүлгийн дарга Б.Саранчимэг, Улсын Их Хурлын гишүүн, Монгол-Канадын парламентын бүлгийн гишүүн З.Нарантуяа, Улсын Их Хурлын Тамгын газрын Гадаад харилцааны хэлтсийн дарга Ш.Нарантуяа нар Канад Улсад айлчлав. Монгол Улсын Их Хурлын Тамгын газар, Канадын парламентын Тамгын газар хооронд байгуулсан хамтын ажиллагааны Санамж бичгийн

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw