Чуулганы танилцуулга

59 Монгол Улсын Их Хурлын 2017 оны õàâðûí ээлжит áîëîí ýýëæèò áóñ чуулганы үйл ажиллагааны танилцуулга 2017.04.16-26 Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, Я.Санжмятав, Я.Содбаатар, Л.Элдэв-Очир нар Австрали, Шинэ-Зеланд Улсад Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хүрээнд ажиллав. 2017.04.17-24 Улсын Их Хурлын гишүүн Б.Энх-Амгалан ОХУ-ын Красноярск мужид Олон улсын эдийн засгийн чуулга уулзалтад оролцов. 2017.04.18-23 Улсын Их Хурлын гишүүн Б.Дэлгэрсайхан БНХАУ-ын Өвөр Монголын Өөртөө Засах Орны Бугат хотод зохиогдсон “Албан уулзалт” хөтөлбөрт оролцов. 2017.04.20-22 Улсын Их Хурлын гишүүн Л.Энхболд ОХУ-ын Красноярск хотод зохион байгуулагдсан “ОХУ-ын эдийн засаг 2018-2024” эдийн засгийн чуулга уулзалтад оролцов. 2017.04.29-05.03 Улсын Их Хурлын гишүүн Д.Гантулга ОХУ-ын Москва хотноо зохиогдсон “Оюутны Универсиад” их наадамд оролцов. 2017.05.08-12 Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Ж.Энхбаяр, Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Өргөдлийн байнгын хорооны дарга Д.Сарангэрэл, Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан, З.Нарантуяа, Д.Цогтбаатар, А.Ундраа, Б.Энх-Амгалан, Ө.Энхтүвшин нар ХБНГУ-ын Гармиш-Партенкиршен хотод байрлах Жорж Маршаллын нэрэмжит Европын аюулгүй байдлын судалгааны төвөөс зохион байгуулагдсан өнөөгийн дэлхий дахины болон Европ, Ази Номхон далайн бүс нутгийн аюулгүй байдлын орчин, тулгамдаж буй асуудлууд сэдэвт сургалтад оролцов. 2017.05.11-15 Улсын Их Хурлын гишүүн Д.Тэрбишдагва Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын БНХАУ-д хийх албан ёсны айлчлалын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд орж, “Бүс ба зам” олон улсын хамтын ажиллагааны дээд түвшний чуулга уулзалтад оролцов. 2017.05.12-14 Улсын Их Хурлын гишүүн Д.Гантулга БНСУ-ын Сөүл хотноо зохион байгуулагдсан “Оюутны Универсиад” их наадамд оролцов. 2017.05-14-18 Улсын Их Хурлын гишүүн Б.Ундармаа, Д.Цогтбаатар нар Бүгд Найрамдах Сингапур Улсад зохион байгуулагдсан “Олон улсын худалдааны асуудлаарх парламентчдын семинар”-т оролцов. 2017.05.15-19 Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Өргөдлийн байнгын хорооны дарга Д.Сарангэрэл, Улсын Их Хурлын гишүүн М.Билэгт, Д.Ганболд, Д.Гантулга, Ц.Даваасүрэн

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw