Чуулганы танилцуулга

61 Монгол Улсын Их Хурлын 2017 оны õàâðûí ээлжит áîëîí ýýëæèò áóñ чуулганы үйл ажиллагааны танилцуулга хүрээнд зохион байгуулагдсан бөгөөд Нийтийн танхим, Сенатын үйл ажиллагаатай танилцах, туршлага солилцох, хоёр орны парламент хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилготой болсон юм. Айлчлалын үеэр Улсын Их Хурлын гишүүд Канадын Парламентын Нийтийн танхимын дарга Жэофф Рэганд бараалхлаа. Мөн Канадын парламент дахь Канад-Монголын найрамдлын бүлгийн дарга, Сенатын гишүүн Жозеф Дэй болон бүлгийн гишүүд, Нийтийн танхимийн Хүний хөгжил, нийгмийн хөгжил, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудал хариуцсан Байнгын хорооны дарга Брайн Мэй, дэд дарга Брижитт Сансури, Канадын Гадаад хэргийн яамны Хойд Ази болон Далайн орнуудын газрын ерөнхий захирал Сара Тэйлор зэрэг албаны хүмүүстэй уулзаж, Монгол, Канадын өргөн хүрээтэй түншлэлийн харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар ярилцаж, санал солилцов. В. Улсын Их Хурлын Тамгын газар 2017.04.01-09 Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон Канад Улсын парламентаас зохион байгуулагдсан Парламентын удирдах ажилтны сургалтад оролцов. Улсын Их Хурлын 2017 оны хаврын ээлжит чуулганы үеэр Улсын Их Хурлын Тамгын газраас нийт 21 ажилтан Улсын Их Хурал болон олон улс, бүс нутгийн байгууллагын шугамаар айлчлал, олон улсын хурал, семинар, сургалт, туршлага судлах, танилцах аялалд оролцов. Бусад Улсын Их Хурлын Тамгын газрын Гадаад харилцааны хэлтэс нь Улсын Их Хурлын дарга, дэд дарга нар, Улсын Их Хурлын Байнгын хорооны дарга нар, Улсын Их Хурлын гишүүд, Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргын гадаадын зочин, төлөөлөгчидтэй хийсэн уулзалтуудыг тухай бүрт нь зохион байгуулж, удирдлагын уулзалтын ярианы сэдэв, холбогдох мэдээ, лавлагаагаар ханган, шаардлагатай үед хэлтсийн ажилтнууд уулзалт яриаг хэлмэрчлэв. Улсын Их Хурлын дарга, дэд дарга, гишүүдэд гадаад орны парламентын дарга, Улаанбаатар дахь Дипломат төлөөлөгчийн газар, олон улсын байгууллагын Суурин төлөөлөгчийн газрын тэргүүн нараас ирүүлсэн илгээлт, захидлыг орчуулан танилцуулж, удирдлагаас өгсөн чиглэлийн дагуу хариуг боловсруулан ёсчлуулж, цаг тухайд нь холбогдох газруудад хүргүүлэв. Хаврын чуулганы хугацаанд Улсын Их Хурлын даргын захирамжаар Улсын Их Хурлын гишүүд давхардсан тоогоор нийт 61 удаа гадаад улсад албан болон хувийн ажлаар явав. Гадаад арга хэмжээтэй холбоотой Улсын Их Хурлын даргын 35 захирамж гарч, Улсын Их Хурлын даргаас 17 илгээлт, захидал, 3 урилгыг гадаад орны парламентын дарга нарт хүргүүлэв. ГАДААД ХАРИЛЦААНЫ ХЭЛТЭС

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw