Чуулганы танилцуулга

58 Монгол Улсын Их Хурлын 2017 оны õàâðûí ээлжит áîëîí ýýëæèò áóñ чуулганы үйл ажиллагааны танилцуулга бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа, Улсын Их Хурлын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр, Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурлын Монгол-Японы парламентын бүлгийн дарга Д.Сумъяабазар, Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь МонголЯпоны парламентын бүлгийн гишүүн Н.Амарзаяа, О.Баасанхүү, Д.Лүндээжанцан, ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн нар, ажлын хэсэгт Улсын Их Хурлын Тамгын газрын Гадаад харилцааны хэлтсийн дарга Ш.Нарантуяа, Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга С.Батбаатар, ГХЯ-ны Олон талт хамтын ажиллагааны газрын захирлын үүрэг гүйцэтгэгч О.Энхцэцэг, Улсын Их Хурлын Тамгын газрын Гадаад харилцааны хэлтсийн зөвлөх Ж.Баярмаа, Монгол Улсаас Бүгд Найрамдах Энэтхэг Улсад суугаа Монгол Улсын Элчин сайдын яамны ажилтан Л.Батсуурь, ГХЯ-ны Европын газрын гуравдугаар нарийн бичгийн дарга Ш.Ган-Эрдэнэ нар орж ажиллав. Олон Улсын Парламентын Холбооны Ассамблейн 136 дугаар чуулганд нийт 130 орны 1500 гаруй төлөөлөгч, түүний дотор 53 орны парламентын дарга, 40 орны парламентын дэд дарга, 209 эмэгтэй парламентч хуран цугларсан. Чуулганы үеэр Улсын Их Хурлын дарга М.Энхболд ОУПХ-ны Ерөнхийлөгчөөс гадна Бүгд Найрамдах Бангладеш Ард Улс, Тайландын Вант Улс, Бүгд Найрамдах Ирланд Улс, Бүгд Найрамдах Ардчилсан Социалист Шри Ланк Улс, Бүгд Найрамдах Энэтхэг Улс, Арабын Нэгдсэн Эмират Улс, Шведийн Вант Улс, Бүгд Найрамдах Солонгос Улсын төлөөлөгчдийн тэргүүнүүдтэй тус тус хоёр талын уулзалтуудыг хийлээ. ОУПХ нь Ассамблейн гишүүн орнуудын ирүүлсэн олон улсад тулгамдсан асуудлуудаас чуулганд оролцсон гишүүдийн хамгийн олонхийн санал авсан нэг асуудлаар тогтоол гаргадаг уламжлалтай. Энэхүү санал хураалт явагдах хуралдаанд Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү оролцож, Монголын төлөөлөгчдийн дэмжихээр санал нэгдсэн ИБУИНВУ-ын ирүүлсэн “Сая сая хүмүүст нүүрлээд буй урьд хожид үзэгдэж байгаагүй өлсгөлөнтэй тэмцэхэд олон улсын зүгээс авах арга хэмжээнд парламентын үзүүлэх дэмжлэг” гэсэн асуудалд улсаа төлөөлөн санал өгсөн. Мөн Ази-Номхон далайн бүлэг /АНДБ/-ийн хуралдааныг Монгол Улс даргалсан нь бүс нутгийн хэмжээнд байр сууриа бэхжүүлэх, тус бүсийн улс орнуудтай харилцаа, хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд тодорхой хувь нэмэр оруулахуйц чухал үйл явдал боллоо. Уг байгууллагын дүрэмд Монгол Улсын санаачлагаар зарим өөрчлөлтүүд орсон нь жил бүр солигддог шинэ удирдлагад бүлгийн хуралдааныг удирдах, асуудлыг шийдвэрлэхэд илүү хялбар болж, гишүүдийн ОУПХ-ны үйл ажиллагаанд идэвхтэй оролцох боломж, оруулах хувь нэмэр нэмэгдэхээс гадна байгууллагын институц шинж бэхжихэд тодорхой үүрэг гүйцэтгэх болно. ОУПХ-ны Ази-Номхон далайн бүлгийг 2017 онд даргалж байгаагийнхаа хувиар тус бүлгийн энэ удаагийн хуралдааныг удирдаж явууллаа. Уг хуралдаанд 20 орчим гишүүн парламентын 50 орчим төлөөлөгч оролцсон. Тус бүлгийн хуралдаанаар Швейцарын Женев хотноо 2016 оны 10-р сарын 17-ны өдөр болсон АНДБ-ийн хуралдааны тэмдэглэлийг баталж, ОУПХ-ны Гүйцэтгэх хороо, АСЕАН+3 бүлгийн гишүүдийн байгууллагынхаа сүүлийн үеийн үйл ажиллагааны талаар танилцуулсан мэдээллийг сонсов. Мөн ОУПХ-ны Ассамблейн 136 дугаар чуулганы үеэр болох Залуу парламентчдын чуулга уулзалтын Удирдах зөвлөл, Эмэгтэй парламентчдын товчоо, Ойрх Дорнодын асуудлын хорооны гишүүний сонгуульд АНДБ-ээс нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж гишүүдийг сонгож, баталсан.

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw