Чуулганы танилцуулга

57 Монгол Улсын Их Хурлын 2017 оны õàâðûí ээлжит áîëîí ýýëæèò áóñ чуулганы үйл ажиллагааны танилцуулга В. Улсын Их Хурлын Тамгын газар 2017.06.06-10 Данийн Вант Улсын Фолкетинг /парламент/-ийн Тамгын газрын Гадаад харилцааны хэлтсийн дарга Кордт Хансен, тус газрын Гадаад харилцааны хорооны нарийн бичгийн дарга Томас Сндергард нар Монгол Улсад ажлын айлчлал хийв. Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол-Данийн парламентын бүлгийн дарга Ж.Бат-Эрдэнэтэй уулзаж, нийгэм, эдийн засаг, улс төрийн байдал, хөрш орнуудын харилцаа, аль салбарт хөрөнгө оруулалт татах сонирхолтой талаар санал солилцож, уул уурхайн салбартаа нэн түрүүнд анхаарч, цаашид хөдөө аж ахуйн салбарыг эрчимтэй хөгжүүлэхээр зорьж байгааг хэллээ. Мөн Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмонтой уулзаж хоёр орны парламент хоорондын харилцаа, хамтын ажиллагаа маш идэвхтэй явагдаж байгааг дурдсан. Төлөөлөгчид Монгол Улсын Их Хурлын үйл ажиллагаатай танилцаж, Улсын Их Хурлын Тамгын газрын албан хаагчдад Данийн Вант Улсын парламентын талаар товч мэдээлэл өгч, сонирхсон асуултад хариулав. 5.2.ГАДААДАД ХЭРЭГЖҮҮЛСЭН АРГА ХЭМЖЭЭ: А. Улсын Их Хурал 2017.03.27-31 Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд 2017 оны 03 дугаар сарын 27-31-ний өдрүүдэд Япон Улсад албан ёсны айлчлал хийв. Айлчлалын бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн, Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил, Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа, Улсын Их Хурлын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр, Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол-Японы парламентын бүлгийн дарга Д.Сумъяабазар, Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол-Японы парламентын бүлгийн гишүүн Н.Амарзаяа, О.Баасанхүү, Б.Дэлгэрсайхан, Д.Лүндээжанцан нар оров. Айлчлалын үеэр Японы парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Т.Оошима, Зөвлөлдөх танхимын дарга Ч.Датэ Япон Улсын Ерөнхий сайд Ш.Абэ, Эрүүл мэнд, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Я.Шиозаки нартай уулзав. Мөн Хоккайдо муж дахь Монгол Улсын өргөмжит консул Ц.Такэбэ, Зөвлөлдөх танхим дахь Япон, Монголын найрамдлын бүлгийн дарга М.Ямазаки нартай уулзаж, Монгол Улсын Санхүүгийн зохицуулах хороо, Япон Улсын Санхүүгийн үйлчилгээний агентлагийн хооронд Харилцан ойлголцлын Санамж бичигт гарын үсэг зурах ёслолд оролцов. Айлчлалын гол зорилго Япон Улстай хөгжүүлж буй Стратегийн түншлэлийн харилцаанд Монгол Улсын Их Хурал, Засгийн газар тэргүүлэх ач холбогдол өгч байгааг нотлох, Монгол Улс эдийн засгийн хүндрэл бэрхшээлээ даван туулах хүрээнд ОУВС-тай хэрэгжүүлэхээр тохиролцсон хөтөлбөрийн санхүүгийн багц дахь японы талын оролцоог тодорхой болгох, парламент хоорондын хэлхээ холбоог бэхжүүлэх, Монгол, Японы Стратегийн түншлэлийн Дунд хугацааны хөтөлбөр байгуулахад оршив. 2017.03.31-04.04 Улсын Их Хурлын дарга М.Энхболд 2017 оны 03 дугаар сарын 31-нээс 04 дүгээр сарын 04-ний өдрүүдэд Бангладеш Улсын нийслэл Дака хотод зохиогдсон Олон Улсын Парламентын холбооны Ассамблейн 136 дугаар чуулганд оролцов. Айлчлалын

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw