Чуулганы танилцуулга

56 Монгол Улсын Их Хурлын 2017 оны õàâðûí ээлжит áîëîí ýýëæèò áóñ чуулганы үйл ажиллагааны танилцуулга ТАВ. УЛСЫН ИХ ХУРЛЫН ГАДААД ХАРИЛЦАА, ХАМТЫН АЖИЛЛАГАА Улсын Их Хурлын 2017 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурал, Монголын Парламентын Бүлгэм, Улсын Их Хурлын Тамгын газрын түвшинд дараахь дотоод, гадаад арга хэмжээ, айлчлалууд хэрэгжив. 5.1.ДОТООДОД ХЭРЭГЖҮҮЛСЭН АРГА ХЭМЖЭЭ: А. Улсын Их Хурал 2017.04.17-22 Монгол Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хорооны дарга Д.Сарангэрэлийн урилгаар БНЧУ-ын парламентын төлөөлөгчдийн танхимын Өргөдлийн байнгын хорооны дарга Зузка Бебарова-Руйброва, тус хорооны гишүүн Мирослова Стрнадлова, Карел Фиедлер, Хелена Лангшадлова, нарийн бичгийн дарга Вера Бижова нар Монгол Улсад айлчлав. Төлөөлөгчид Улсын Их Хурлын дарга М.Энхболдод бараалхаж, Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Өргөдлийн байнгын хорооны дарга Д.Сарангэрэлтэй уулзаж хоёр орны байнгын хорооны үйл ажиллагааны талаар санал солилцож, сүүлийн үед хэрэгжиж буй шинэ хууль, төслүүдийн талаар туршлага солилцов. Уулзалтад Монголûí талаас Улсын Их Хурлын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны гишүүн М.Билэгт, Д.Дамба-Очир, М.Оюунчимэг, А.Сүхбат нар байлцав. Мөн Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурлын Хууль, зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд, Улсын Их Хурлын гишүүн Л.Энхболд нартай уулзаж тус байнгын хорооны үйл ажиллагаа, тэр дундаа Хүний эрхийн асуудлаар санал солилцов. Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол-Чехийн парламентын бүлгийн гишүүн А.Ундраатай уулзаж хоёр орны парламент, тэдгээрийн бүлэг хоорондын хамтын ажиллагааг идэвхжүүлэхэд харилцан айлчлал, уулзалт зохион байгуулах асуудлаар санал солилцлоо. Б. Монголын парламентын бүлгэм 2017.05.27-31 Тайландын Вант Улсын Үндэсний хууль тогтоох ассамблейн гишүүн, ТайландМонголын парламентын бүлгийн дарга Косол Петчсуван, Тайландын Вант Улсын Үндэсний хууль тогтоох ассамблейн гишүүн Кланаронг Чантик, Чайяпрук Дидьясарин, Канчанарат Лийвирожана, Сомчай Свангкарн нар Монгол Улсад айлчлав. Төлөөлөгчид Улсын Их Хурлын дарга М.Энхболдод бараалхан өнгөрсөн дөрөвдүгээр сард Бангладеш Улсын Дака хотноо болсон ОУПХ-ны Ассамблейн 136-р чуулганы үеэр уулзсан Тайландын Вант Улсын Үндэсний хууль тогтоох ассамблейн дэд дарга, ноён Сурачай Лиенбонлертчайн мэндчилгээг уламжлав. Мөн Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь МонголТайландын парламентын бүлгийн дарга Х.Болорчулуун, Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол-Тайландын парламентын бүлгийн гишүүн Ц.Даваасүрэн, Г.Мөнхцэцэг, Н.Оюундарь нар төлөөлөгчдийг хүлээн авч уулзаж, хоёр орны хамтын ажиллагааны талаар санал солилцов.

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw