53 Монгол Улсын Их Хурлын 2017 оны õàâðûí ээлжит áîëîí ýýëæèò áóñ чуулганы үйл ажиллагааны танилцуулга 4.4.Судалгаа шинжилгээ, мэдээлэл, лавлагаа Улсын Их Хурлын 2017 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд Мэдээлэл, хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтэст Улсын Их Хурлын гишүүд, Улсын Их Хурлын Байнгын хороодоос Улсын Их Хурлын гишүүний санаачлан боловсруулж буй хуулийн төсөл болон Улсын Их Хурлаар хэлэлцэн баталж буй хууль, тогтоолын төсөлтэй холбоотой нийт 22 судалгааны захиалга ирүүлснийг гүйцэтгэн захиалагчид хүргүүлэв. Эдгээр судалгааны тайлангуудыг Улсын Их Хурлын гишүүд болон Тамгын газрын ажилтнуудын албан хэрэгцээнд зориулан Улсын Их Хурлын intra.parliament.mn дотоод сүлжээ, хөдөлгөөнт оффисын сүлжээний MYParliament цэст цахим хэлбэрээр, мөн Улсын Их Хурлын Номын санд хэвлэмэл хэлбэрээр байршуулав. Улсын Их Хурлын www. parliament.mn цахим хуудсанд судалгааны ажлын жагсаалт болон судалгааны тойм мэдээллийг тогтмол байршуулж ажиллалаа. Хаврын ээлжит чуулганаар хэлэлцэхээр төлөвлөсөн асуудлуудын хүрээнд бусад судалгааны байгууллага, судлаачдын хийсэн судалгаа, шинжилгээний мэдээ материал, өдөр тутмын хэвлэлийн нийтлэл, статистик тоо баримт зэрэг 228 орчим мэдээлэл материал цуглуулан судалж, хэлэлцэх асуудал бүрээр ангилж Улсын Их Хурлын гишүүдийн хэрэгцээнд зориулан дотоод сүлжээнд байршуулав. Тайлант хугацаанд “Судалгааны эмхэтгэл” цувралын 24 дүгээр боть, “Судалгааны мэдээллийн сангийн лавлагаа” №18 зэрэг ном, товхимлыг эмхэтгэн гаргав. НЭГ.2017 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын хууль тогтоох үйл ажиллагаанд зориулан гүйцэтгэсэн судалгааны ажлууд /бүтээгдэхүүний төрлөөр/: НИЙТ БҮТЭЭГДЭХҮҮН - 24 Судалгааны ажил - 22 Судалгааны ангилал /төрлөөр/ • Харьцуулсан судалгаа - 12 • Мэдээлэл лавлагаа - 9 • Дүн шинжилгээ - 1 Судалгааны ангилал /захиалагчаар/ • Улсын Их Хурлын дарга, гишүүд - 16 • Улсын Их Хурлын Байнгын хороод - 3 • Улсын Их Хурлын Тамгын газар, Судалгаа, мэдээлэл, лавлагааны албаны төлөвлөгөөт - 3 Ном гарын авлага - 2 • Судалгааны эмхэтгэл № 24 • Судалгааны мэдээллийн сангийн лавлагаа №18 ХОЁР.Захиалагчид хүргүүлсэн судалгааны ажлууд /захиалагчийн нэрсээр/: 1/ Улсын Их Хурлын гишүүн Д.Сумъяабазар: • Хөдөө аж ахуйн салбарыг хоршооны зарчмаар хөгжүүлсэн зарим орны туршлага ба эрх зүйн орчин: нэгдсэн борлуулалт, хангамжийн тогтолцоо, хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн, түүхий эдийн үнэ бүрдэлт; 2/ Улсын Их Хурлын гишүүн Х.Нямбаатар: • Парламентын засаглалтай орнуудын төрийн эрх мэдлийн хуваарилалт; 3/ Улсын Их Хурлын гишүүн Я.Содбаатар: • Өмч хувьчлалын үр нөлөө, хувьчлалын арга хэлбэрүүд, тэдгээрийн давуу болон сул талууд, төрийн монополь компанийг хувьцаат компани болгон өөрчлөх онол, практикийн асуудлууд: Гадаадын зарим орны туршлага ба Монгол Улсын жишээ;
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw