52 Монгол Улсын Их Хурлын 2017 оны õàâðûí ээлжит áîëîí ýýëæèò áóñ чуулганы үйл ажиллагааны танилцуулга - Үйл ажиллагаа – 690; - Хуулиийн төсөл -116; - Хуулийн төслийн дагалдах файлууд - 399; - Үйл явдал, хуралдаан – 236. Хэрэглэгчдийн компьютер, зөөврийн компьютерийн хэрэглээний хангамж / үйлдлийн систем, стандарт хэрэглээний программ/-ийн засвар үйлчилгээг давхардсан тоогоор 500 гаруй удаа гүйцэтгэж, хэрэглээний программын талаар мэргэжил арга зүйн туслалцаа үзүүлэн ажилласан. Компьютерийн сүлжээ, түүнд суурилсан багц үйлчилгээ Улсын Их Хурлын албан ёсны www.parliament.mn цахим хуудасны шинэчлэгдсэн хувилбар хэрэглээнд нэвтэрч, мэдээллийн санд нийт 538 мэдээ мэдээлэл шинээр нэмэгдэн орсон бол Улсын Их Хурлын гишүүдийн цахим хуудсуудад нийт 120 гаруй мэдээ, мэдээлэл шинээр орсон байна. Өргөн мэдүүлсэн хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн 36 төслийг forum.parliament.mn дэд цахим хуудсанд цаг тухайд нь байршуулан иргэд сонгогчдод шуурхай түгээж, онлайн хэлэлцүүлэг зохион байгуулсан. Хэрэглэгчдийн 570 гаруй төхөөрөмж LAN сүлжээгээр, 300 орчим төхөөрөмж WiFi сүлжээгээр интернетд холбогдож байгаа бөгөөд 113 хэрэглэгчдэд сар бүр 1 гегабайтын дата эрх бүхий хөдөлгөөнт интернетийн үйлчилгээг үзүүлэн ажилласан. Хуралдааны цахим системийн серверийн, техникийн удирдлагын болон парламентын сэтгүүлчдийн өрөө, Мэдээлэл, үйлчилгээ, удирдлагын төвд нийт 20 хяналтын камераар байнгын бичлэг хийн хадгалж техникийн хяналтыг хэрэгжүүлж байна. Техник хангамжийн үйлчилгээ Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаан, Байнгын хороодын хуралдааны танхимын болон хэрэглэгчдийн нийт 43 төрлийн техник хэрэгслийг засварлан хэвийн ажиллагаанд оруулж, эзэмшигчдэд нь хүлээлгэн өгсөн. IPTV-ийн холболтыг 4 хэрэглэгчийн өрөөнд шинээр суурилуулж, IPTV-ийн хэрэглэгчдийн дуудлагын дагуу салаалагч төхөөрөмжийн техникийн гэмтлийг 2 удаа оношлон засварласан. Тамгын газарт ашиглагдаж байгаа 30 гаруй хувилан олшруулах машины графикт засвар, үйлчилгээг тогтсон хугацаанд нь хийж гүйцэтгэн 3 удаагийн томоохон гэмтлийг мэргэжлийн байгууллагатай хамтран засварлаж, хувилан олшруулах машин, принтер, факсын аппарат болон бусад хэвлэлийн жижиг төхөөрөмжийн 110 удаагийн гэмтлийг дуудлагын дагуу очиж засварласан. 2017 оны төсвийн хөрөнгөөр худалдан авч байгаа техник хэрэгслүүдийг хүлээн авч суурилуулах ажлууд үе шаттайгаар хийгдэж байна. МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН ХЭЛТЭС
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw