54 Монгол Улсын Их Хурлын 2017 оны õàâðûí ээлжит áîëîí ýýëæèò áóñ чуулганы үйл ажиллагааны танилцуулга • Хоёр шатлал бүхий нэг танхимтай парламент: БНХАУ, Вьетнам Улсын туршлага; 4/ Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт: • Компанийн улсын бүртгэлийн тогтолцоо, бүртгэх үйл ажиллагаа, хувьцаагаар гэрчлэгдсэн өмчлөх эрх шилжүүлэх, хувьцаа барьцаалах асуудлаарх зарим орны туршлага; 5/ Улсын Их Хурлын гишүүн Д.Дамба-Очир: • Монгол Улсын хот, суурин газрын статус, эрх зүйн зохицуулалтын өнөөгийн байдал, эрх зүйн орчныг бүрдүүлснээр бий болох давуу тал; 6/ Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан: • Монгол Улсын арьс, ширний түүхий эд бэлтгэлд төрөөс үзүүлж буй дэмжлэг, түүний боловсруулах үйлдвэрлэлд үзүүлж буй үр нөлөө болон гадаадын зарим орны туршлага; 7/ Улсын Их Хурлын гишүүн Д.Гантулга: • Донор болон эд, эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааны талаарх гадаадын зарим орны туршлага, бодлого, эрх зүйн орчин; 8/ Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр: • Гадаадын зарим орны шинжлэх ухаан, технологи, инновацийг хөгжүүлсэн туршлага, эрх зүйн орчин; 9/ Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ: • Мэргэжлийн боловсролын сургалт, төгсөгчдийг ажлын байраар хангах, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих асуудал: Монгол Улсын нөхцөл байдал, гадаадын зарим орны туршлага; 10/ Улсын Их Хурлын гишүүн А.Ундраа: • Дээд боловсролын талаар төрөөс баримталж буй бодлого, хөдөлмөрийн зах зээлийн уялдаа холбоо, бусад орнуудын туршлагын талаарх харьцуулсан судалгаа; 11/ Улсын Их Хурлын гишүүн Ж.Ганбаатар: • Гадаадын зарим орны жижиг, дунд үйлдвэрийн салбарыг зохицуулж буй хууль тогтоомжийн тойм; 12/ Улсын Их Хурлын гишүүн Л.Оюун-Эрдэнэ: • Хууль тогтоох дээд байгууллагын хуралдааны ирцийг хэрхэн тооцож бүрдүүлдэг, хурууны хээгээр ирц бүрдүүлдэг эсэх талаарх харьцуулсан мэдээлэл; 13/ Улсын Их Хурлын гишүүн Т.Аюурсайхан: • Мөнгө угаахтай тэмцэх, татвар төлөхөөс зайлсхийх гэмт хэрэгтэй тэмцэх болон оффшорт хадгалагдаж буй хууль бус хөрөнгийг буцаан олгох олон улсын хамтын ажиллагааны тухай; 14/ Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан: • Гадаадын зарим орны Үндсэн хууль дахь яамдын нэрс, Ерөнхий сайдын яам байгуулах эрх, төрийн албаны төв байгууллагын талаарх зохицуулалт; • Гадаадын зарим орны Үндсэн хууль дахь Ерөнхий сайдыг томилох, Засгийн газрыг бүрдүүлэх, шүүгчийг томилох, чөлөөлөх, огцруулах, Шүүхийн ерөнхий зөвлөлийн бүтэцтэй холбоотой зохицуулалт; 15/ Улсын Их Хурлын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд: • Гадаадын зарим орны шүүмжлэгч (шүгэлдэгч)-ийн эрхийг хамгаалах эрх зүйн зохицуулалтын талаарх лавлагаа; • Парламентын хуралдааны санал хураалтад хурууны хээгээр санал өгөх талаарх бусад орнуудын хуулийн зохицуулалт, техник, зохион байгуулалт; • Парламентын нэгдсэн хуралдаан болон Байнгын хуралдааныг олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр шууд дамжуулдаг эсэх талаарх судалгаа;
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw